Би чамтай учирсандаа азтай flamingo
Амьдралаас сугалсан чи миний азын бинго
Үргэлж л өөрийгөө өмөөрөх миний эго
Бутарсан зүрхээ эвлүүлэхэд нэг том лего
Сонголтдоо төөрсөн анхны мэдрэмж арай өөрсөн
Үг чимээгүй хэтэрхий цөөрсөн
Надад ирсэн хайр уу, сэтгэлийн шарх уу
Эр хүн дотроо даарах уу
Чи бол эд эс миний хэлхээс
Хамт л байхдаа бүх зүйл дээр best- н best best
Хоёр сэтгэлгүй холдож явахгүй
Хорьж боломгүй туулах замыг алсын алсад туулна
Туулах зам урт болохоор
Тэнгис далайг гэрэлтүүлэх дэнлүү өгөөч
Тэнэж одсон хувь тавиланг
Буцааж олоход надад туслаач
Хайр минь тод одхон минь
Харанхуйг гийгүүлж гэрэл үлдээгээч
Чи минь мөрөөдөл минь
Чиглүүлж өгөөч гарыг минь хөтлөөч
Чи ч ганц бас би ч ганц
Чи бидний хайр цор ганц
Хайр чинь тоглоом биш
Сэтгэлийн минь зураг өнгө будаггүй
Орой болгон надад зөвхөн хайртай гэдгээ чи хэлээч
Хонгор минь хоёулаа олон жилийг үдэх нь мэдээж
Би чамгүйгээр яаж байхаа мэдэхгүй байна учир нь гэвэл
Чамгүйгээр үлдсэн ертөнц ганцаараа новшийн тэнэмэл
Чи миний ертөнцийг асаасан ганцхан гэрэл нь
Жаргалтай инээмсэглэн мөрийг минь дэрлэнэ
Тодхон минь ертөнцийг гэрэлтүүлээч
Булгилах зүрхийг минь догдлуулан гэрэлтүүлээч
Чи надтай хамтдаа байхдаа юунаас ч юм бүү ай
Чи надаас илүү өөр хэн нэгнийг бүү хай
Өглөө сэрэхэд дэргэд чи байхгүй муухай
Чамайг үгүйд миний цээжинд хүнд туухай
Хайр минь тод одхон минь
Харанхуйг гийгүүлж гэрэл үлдээгээч
Чи минь мөрөөдөл минь
Чиглүүлж өгөөч гарыг минь хөтлөөч
Чи ч ганц бас би ч ганц
Чи бидний хайр цор ганц
Хайр чинь тоглоом биш
Сэтгэлийн минь зураг өнгө будаггүй
Хайр минь тод одхон минь
Харанхуйг гийгүүлж гэрэл үлдээгээч
Чи минь мөрөөдөл минь
Чиглүүлж өгөөч гарыг минь хөтлөөч
Чи ч ганц бас би ч ганц
Чи бидний хайр цор ганц
Хайр чинь тоглоом биш
Сэтгэлийн минь зураг өнгө будаггүй