Үүрийн гэгээнээс авахуулаад өөрийн сүүдрээ хөөхдөө
Утга учраа алдаж байгааг анзаарах юм
Үдийн халуунд нулимс ууршиж үүлэн чөлөөг зүхэхдээ
Өргөн чөлөөний салхийг тэшиж, хөврөн хурдалсаар
Байдгаараа л хичээх юм
Бардам зангаа тийчих юм
Хөшөөн дээр нэрээ сийлэх гэж
Өдөр шөнөгүй үзэх юм
Байдгаараа л хичээх юм
Бардам зангаа тийчих юм
Чиний анхаарлыг татах гэж
Өдөржингөө үзэх юм
Цаг агаар жигдэрсээр
Цайлах шувууд жиргэсээр
Цэнхэр тэнгэрээс царгих аястай нь
Цэнгэг тэнгисээс цалгих үестэй нь
Өөртөө эрхшээх энэ л цагт
Хэрээрээ би
Хичээж л явна даа
Үдшийн бүрийд зориг мохож үлээх салхинд хөврөхдөө
Утга учраа алдаж байгааг анзаарах юм
Эргэж харах тэрүүхэнд, эцэж цуцах энүүхэнд
Долоо дордсон ч дороо сэхэх нь зүрхний минь чин үнэн
Байдгаараа л хичээх юм
Бардам зангаа тийчих юм
Хөшөөн дээр нэрээ сийлэх гэж
Өдөр шөнөгүй үзэх юм
Байдгаараа л хичээх юм
Бардам зангаа тийчих юм
Чиний анхаарлыг татах гэж
Өдөржингөө үзэх юм
Цаг агаар жигдэрсээр
Цайлах шувууд жиргэсээр
Цэнхэр тэнгэрээс царгих аястай нь
Цэнгэг тэнгисээс цалгих үестэй нь
Өөртөө эрхшээх энэ л цагт
Хэрээрээ би
Хичээж л явна даа
Цаг агаар жигдэрсээр