Everytime I think of you
Бодол шингэнэ бүр
Одод тэнгэр лүү, дотор цэнгэлгүй
Гэхдээ л хамтдаа хийсэн бүхнийг ярих дуртай
Бидний амьдрал fiction юм шиг найруулгатай
Би таны гялалзах бяцхан од нь
Байдаг бүхнээ надад үлдээснийг нь нягтлан бодно
Бяцхан гол дүр үүрэн дотроо л хэсэн тоглоно
Жигүүр ургасныхаа дараа харин нисэн одно
Залуу хүн урдхаа хараад, ардхаа мартдаг
Хурдлаад, яараад, алхаад явчихдаг
Ард нь үлдсэн мэдрэмж амьсгааг хавчдаг
Анхаарлыг нь өөр хэн нэгэн атгаад авчихдаг
Өө, буцаж очдог байж дээ хурдхан
Өө, оройтсон бороо над дээр цутгана
Асгаруулан хэлмээр
Ухаарсан бүхнээ
Аадар бороо шиг
Аадар бороо шиг
Асгаруулан хэлмээр
Ухаарсан бүхнээ
Аадар бороо шиг
Аадар бороо шиг
Өдөрт хэд хэдэн удаа муудна, сайдна
Баяраар ид шидийн болно, муухан байр нь
“хоолоо ид, ид” гэж тэндээс дуудах нь сайхан
Хоолой нь, сэтгэлд минь мөнхийн суусан байх нь
Дайлах зүйлс нь хомс ч гэсэн байгаагийнхаа дээжийг нь
Чадах чинээгээрээ баярлуулна, цээжийг минь
Зовлон тоочиж биш, миний л төлөө үглэнэ
Амьдрал хэцүү байсан ч гаднаа үл нөлөөлүүлнэ
Үр хүүхдээ хайрлах хайрыг өөрөө хүүхэд биш болж байж
Туулсан замыг нь туулан өөрөө хүүхэдтэй болж байж
Бүрэн гүйцэд ойлгодог нь харамсмаар
Хайртай хүмүүстэйгээ үүрдийн үүрд жаргамаар
Өөрсдөө одоо бид нар ээж аавууд
Хүүхдээ хайрлаж байхдаа de javu
Хамтдаа хийсэн бүхэн давтагдана
Таны тухай бодолд гэнэт автагдана
Өө, тэвэрч авах байж дээ хурдхан
Өө, оройтсон бороо над дээр цутгана
Асгаруулан хэлмээр
Ухаарсан бүхнээ
Аадар бороо шиг
Аадар бороо шиг
Асгаруулан хэлмээр
Ухаарсан бүхнээ
Аадар бороо шиг
Аадар бороо шиг