Mekh ZakhQ – Инээдэг хүмүүс

Найзууд гэж байдаг юм уу?
Найз гэж найдаад нэг хэсэг хугацаа алдсан
Найз гэж байгаад юм юмны учир олдсон
Найз гэж ойртоод зам замаа хөөгөөд холдсон
Үлдэх нь үлдсэн холдох нь холдсон
Цаг хугацаа харуулна чиний үнэ цэнэ (цэнэ)
Үнэн төрх нь илрэхэд худал инээдэг юм тэд
Чи дургүй ч, надад хайртай хүмүүс энд тэнд бий
Хэнд ч юуг ч нотлохгүй өөрөөрөө цэмцийнэ тийн

Найз гэж найдаад нэг хэсэг хугацаа алдсан
Найз гэж байгаад юм юмны учир олдсон
Найз гэж ойртоод зам замаа хөөгөөд холдсон
Үлдэх нь үлдсэн, холдох нь холдсон

Удаан уулзалдсангүй амар мэндээ!
Инээдэг хүмүүс энд тэндгүй зөндөө
Холыг ярьдаг ч тэд зарим нь энүүхэндээ
Цаг үеэсээ гадна гол нь тэр хүндээ
Хов жив надад наалдахаа байжээ хор минь гараа биз
Хэн нь жинхэнэ real гэдгийг угаасаа хэн ч хараагүй
Салъя гэж салаагүй салаа замын эрхээр салахдаа ч
Санамсаргүйгээр миний эсрэг талд орон зогсохдоо ч
Чи миний найз байсан, чи миний ах байсан
Харин одоо магадгүй би чиний хувьд дайсан
Чи бидний дунд байсан бүх зүйл одоо түүх болсон
Шатар мэт нүүх болсон би хүмүүстэй юу ч болсон

Цаг хугацаа харуулна чиний үнэ цэнэ (цэнэ)
Үнэн төрх нь илрэхэд худал инээдэг юм тэд
Чи дургүй ч, надад хайртай хүмүүс энд тэнд бий
Хэнд ч юуг ч нотлохгүй өөрөөрөө цэмцийнэ тийн
Найз гэж найдаад нэг хэсэг хугацаа алдсан
Найз гэж байгаад юм юмны учир олдсон
Найз гэж ойртоод зам замаа хөөгөөд холдсон
Үлдэх нь үлдсэн, холдох нь холдсон

Суралцана түүхээс бас өвөг дээдэс мэргэдээсээ (yeah)
Дайснаа хайна өөрийнхөө дотроос бас дэргэдээсээ (yeah)
Мөнгөнөөс болж урвана өөрийнхөө зүрх сэтгэлээсээ (yeah)
Мөнгөнөөс болж урвана эх орон гэр бүл найз нөхдүүдээсээ
Найзыг минь цаг эриний шалгалтаар муу хүн гэж дүгнэхэд би гайхахгүй дотроо
Найзыг минь цаг эриний шалгалтаар сайн хүн гэж дүгнэхэд би гайхахгүй гаднаа
Мөрөөрөө явахад чинь хэн нэгэн чам руу хутга барин дайрсан уу?
Мөнгө төгрөггүй явахад чинь хэн нэгэн чамайг аяга хоолоор дайлсан уу?
Инээж ирээд, инээж одсон тэдэнтэй инээсэн зураг үлдэнэ
Уруу татаж бас өөдөө татна, нөхөд минь энд тэндгүй гүйлдэнэ
Хүндэтгэл, итгэлцэл дээр нь яг дэнжигнэнэ
Нөхөрлөлд чухал зүйл оноо бас алдаа
Эгогоо тэжээхэд их золиос хэрэгтэй
Инээдэг хүмүүс минь инээлгэж яв даа

Цаг хугацаа харуулна чиний үнэ цэнэ (цэнэ)
Үнэн төрх нь илэрэхэд худал инээдэг юм тэд
Чи дургүй ч, надад хайртай хүмүүс энд тэнд бий
Хэнд ч юуг ч нотлохгүй өөрөөрөө цэмцийнэ тийн
Найз гэж найдаад нэг хэсэг хугацаа алдсан
Найз гэж байгаад юм юмны учир олдсон
Найз гэж ойртоод зам замаа хөөгөөд холдсон
Үлдэх нь үлдсэн холдох нь холдсон

Цаг хугацаа харуулна чиний үнэ цэнэ (цэнэ)
Үнэн төрх нь илэрэхэд худал инээдэг юм тэд
Чи дургүй ч, надад хайртай хүмүүс энд тэнд бий
Хэнд ч юуг ч нотлохгүй өөрөөрөө цэмцийнэ тийн

Sign Up for Our Newsletter