Отгонцэцэг – Сэр сэр салхи

Сэр сэр жавар салхи нь
Салхилаад л байна аа хө
Цэн цэнгийн хур бороо нь
Дуслаад л байна даа хө

Жир жир жавар салхи нь
Салхилаад л байна аа хө
Цэн цэнгийн хур бороо нь
Дуслаад л байна даа хө

Удирдан гарах жавар салхи нь
Умард зүгээс байна аа хө
Угтан авах жавар салхи нь
Өмнө зүгээс байна даа хө

Дэгдэн гарах жавар салхи нь
Дээд зүгээс байна аа хө
Дэмжин авах жавар салхи нь
Дор зүгээс байна даа хө

Sign Up for Our Newsletter