Нисванис – 6 дугаар тасаг

Нисч яваа үнээнүүдийг
Нам буудаж унагаад
Далавчийг нь дээрэмдээд
Өөрөө нисмээр байгаа биз
Өөрөө нисмээр байгаа биз
Өөрөө нисмээр байгаа биз
Эмчдээ үнэнээ хэлчих ээ

Өвснүүд дайнд бэлдээд
Өдөр шөнөгүй дуулалдаад
Шоргоолжнууд бослого гаргаад
Солиотой гоё байгаа биз
Солиотой гоё байгаа биз
Солиотой гоё байгаа биз
Эмчдээ үнэнээ хэлчих ээ

Ялаануудтай нийлж уугаад
Ялаануудад агсам тавиад
Гэрээсээ хөөж гаргаад
Ганцаар баймаар байгаа биз
Ганцаар баймаар байгаа биз
Ганцаар баймаар байгаа биз
Эмчдээ үнэнээ хэлчих ээ

Шувуунууд гуагчаад
Ер нь бүх юм уур хүргээд
Саран дээр ганцаараа
Савж баймаар байгаа биз
Савж баймаар байгаа биз
Савж баймаар байгаа биз
Эмчдээ үнэнээ хэлчих ээ

Sign Up for Our Newsletter