Газар модоор зурвал ээж нь үхдэг гэсэн
Гандан ороод гарвал ажил төрөл нь бүтнэ гэсэн
Сая төгрөг олоод ирсэн аавыг шүтнэ гэсэн
Ажилгүй арван залуу, залсан зураг нь сүлд нь гэсэн
Татвар төлдөггүй лам, саяхан үхсэн цэргийн ялгаа
Улс төрдөө ч биш ард иргэдийн тэнэгийн ялгаа
Цонхоо нээж сэрүүцэх, нүүрс түлэхийн ялгаа
Ядуу баяндаа ч биш ухаан мэдлэг хүний ялгаа
Хоосон сэтгэлгээ
Хоосон хармаа
Хоосон толгой
Хоосон хөх тэнгэр
Хоосон хөх дээл
Хоосон залуус
Хоосон бизнес
Хоосон түүх
Хоосон хүүхэн
Монгол хоосон
Дайн энх цагийг, энх цаг дайныг
Мууг нь халавч шүүх ёстой сайныг
Хар будган дунд цагаан цэг хаа нэг
Хар боловч боломж олгоно дахиад нэг
Дайн энх цагийг, энх цаг дайныг
Мууг нь халавч шүүх ёстой сайныг
Хар будган дунд цагаан цэг хаа нэг
Хар боловч боломж олгоно дахиад нэг
Бусдаас өөр сэтгэдэг хүнд итгэдэг
Үнэндээ MIC тавиад ярьсан хүнд л итгэдэг
Чимээгүй дунд түрүүлж дугарснаа бид гүтгэдэг
Сайн руу гүйхээс илүү муу руу бид нар зүтгэдэг
Дүнгийн төлөө сурлаг архичин оюутнаас юу хүлээх вэ
Би гал асааж үргэлжлүүлэн хэн үлээх вэ
Хэрвээ би үхвэл намайг эргэж ирнэ гэж хэн хүлээх вэ
Утасны түгжээгээ тайлах эмээ өвөөгөөс юу хүлээх вэ
Бурхан ирээд авж чадаагүй улсад нэг хужаа ирээд будаа тарьж эхэлнэ
Тэр хужааг буудсан Монгол иргэн монгол улсад биш Хятад улсад шоронд будаа идэж эхэлнэ
Дайн энх цагийг, энх цаг дайныг
Мууг нь халавч шүүх ёстой сайныг
Хар будган дунд цагаан цэг хаа нэг
Хар боловч боломж олгоно дахиад нэг
Дайн энх цагийг, энх цаг дайныг
Мууг нь халавч шүүх ёстой сайныг
Хар будган дунд цагаан цэг хаа нэг
Хар боловч боломж олгоно дахиад нэг
Гурван настай хүүхэд мөнгө гэж хэлд орж байна
Мөнгө орж эхлэхдээ дөнгөж хөлд орж байна
Өчигдөр талбай дээр тэмцэж маргааш нь зүлгэн дээр нь
Чадах чадахаараа тэмцэнэ
Надад бол шүлэг нь дээр
Гар гараасаа бариад үсрэх үү
Тэмцэх үед эсэргүү
Үхэх үү хамаагүй, эсвэл дахиад тэвчих үү
Нэгэнт өлсдөг ард түмэнд өлсгөлөн үйлчлэхээ байсан
Үүрдийн зовлонг эдэлж үр хүүхдээ ч тоохоо байсан
Хоосон сэтгэлгээ
Хоосон хармаа
Хоосон толгой
Хоосон хөх тэнгэр
Хоосон хөх дээл
Хоосон залуус
Хоосон бизнес
Хоосон түүх
Хоосон хүүхэн
Монгол хоосон