Lumino, Young Mo’G – Усны шувууд

Yeah Монголын зун хамгийн сайхан нь
Зундаа ирдэг усны шувууд
Чи бол усны шувуу
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Зун болоход ирнэ чи яг
Зун зусдаг усны шувуу
Сэрүү ороход буцна чи яг байраа сольдог нүүдлийн шувуу
Гоёлоо зүүсэн байх нь ёстой
Өдөө нээсэн ганган тогоруу
Дууг дурлуулж дараа нь хостой дуулж ярьдаг хөхөө шувуу

Голын эрэг гаръя, халуун чулууг атгая
Хүйтэн пиво халуун хоол гэдгээс өөрийг харъя
Бааранд биш агаар гэдэг яг л төгс “party”
Хэрээр гэр хэцээр дэр хийнэ, тэнд тааръя
Single malt – ийг цацна цугийг нь хамт дайлна
Зарим нь зараатай ч гэсэн агаарт ирээд тайлна
Майхан андуурч орно, гарууд нэгнээ шоолно
Үзэг бариад сорно, мэдрэмж гэнэт цоорно

Young Mo’G энд гарч ирэв
Зуныг хүлээн би тарчлав
Хоржоонтой тэр харц шидэв,
“shawty” тек нь дээр “мохито” сорж байлаа
Мс ахын машин бензин биш дизель
Завхан нтр “easy”, би хийнэ DJ
Ээж рүү нь залгана, хойшлуул тийзээ
Охин чинь Люминотой busy (onh)
Оонз моонз чинь тонтгоноод орд морд юм уу хаашаа юм
“Дүмц дүмц” хөгжим дээр таарч байна,
Өгзөгний чинь энэ өнцөг
Цам мамцаа ханз урлаа,
Нааш цааш чиний ташаа
Онц дүн чамд тавьж байна, чи миний “baby” ирж каашаа ид!

Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ

Ай чи бол уянгалаг хоолойт хөөндэй шувуухай
Бороотой хамт ирээд
Бороотой хамт буцдаг бяцхан бялзуухай чамайг
Ажин зогсохдоо чив чимээгүй анзаардаг
Түрхэн холдоод ирэхэд минь чи санаад ганцаарддаг
Задгай машин, задгай хувцас, задгай шоу, задгай бургас
Задгай наргина, задгай сэтгэнэ
Задгай зугаалж, задгай цэнгэнэ
Өдөр хоног харваад өнгөрнө нэг л мэдэхэд хав харанхуй
Дураараа зугаалж наргиж явсан хэрэндээ бид бадрангуй

Oh, Babe can you tell me now “yeah”
Trust me and hold me know
You looking at your future now
I’m a take you around the girl
Чамайг харах нь ээ, чи зүгээр бүжмээр байгаа
Энэ олон охидуудаас чи надад үнэнээ хэлмээр байгаа
Энэ зуны үнэр амт чиний урууланд байна
Энэ зуны туршид хамт хийсэн зүйлээ дурсана байнга!

Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ
Усны шувууд зундаа ирээд гангар гунгар хийнэ
Гүнгэр гангар хийнэ, дүнгэр дангар хийнэ

Sign Up for Our Newsletter