Дахиад би
Түүний царайг
Харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш
Гэхдээ хармаар байна
Яг яагаад би
Цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би
Гэмшиж ядна
Гэхдээ яримаар байна
Зөвхөн шөнө нь нээдэг хөшиг
Нас нь залуу сүнс нь хөгшин
Гомдоосноо дараа нь түгшинэ
Уг нь нэгнээ үргэлж түшнэ
Худал ярина дүрийг эсгэнэ
Хөөрхий ганц чадах skill
Бурхан өршөө намайг гэсгээ
Цаг хугацаа түүнийг эдгээнэ
Чамд нээж чадахаа нээе
Чи тээж чадахаа тээ
Бас гээж хаяхыг нь гээ
Ярихаар цээж хатгаад байна
Чиний байгаа газар ( ГЭР )
Гэхдээ ( БҮЛ ) нь алга байна
Хөл хүрэх газар гүйе
Гэхдээ эндээс цаашаа чамгүй
Түүний тухай бодол өмнө нь
Инээд хөөр сэтгэл хөнгөрнө
Одоо нулимсанд ойрхон дөхсөн
Бадамлана (үлээх) бөхсөн
Чи чадах бүхнээ л өгсөн
Ухаан минь үнэхээр мөхөс юм
Тэгээд энэ хүргээд зогсоно
Гэнэт хуулсан болохоор хорсоно
Дахиад би
Түүний царайг
Харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш
Гэхдээ хармаар байна
Яг яагаад би
Цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би
Гэмшиж ядна
Гэхдээ яримаар байна
Надтай надгүй чи даардгаараа даарна
Энэ жижигхэн хотод бид таардгаараа таарна
Шүлгэд минь үзэг уйлна баалдгаараа баална
Бараан дурсамж үлдээнэ айл гэрийн пааланд
Угаалтуур дэрлэж, хэрүүл хутга ирлэж
Надтай төстэй хун гэж чамайг нэрлэнэ
Танилцсаныхаа дараа таньсан чармай нүцгэн
Уруул минь урууланд дараа нь хормойнд хүрсэн
Өдийд хүний зэрэгтэй
Амьдрахын тулд чам шиг хүний хэрэгтэй
Чамд түүн шиг эрэгтэй
no need үнэн хэрэгтээ
Хотын шөнөөр яваад эргээд ирэхэд
Гэнэтийн бэлэгтэй
Чи гэрэлд харин би байдаг сүүдэрт
Хангалттай зам зурсан
Чиний нүүрэнд байгаа пудрт
Гараас минь атгаад
Хажууд алх, хот бид хоёрыг чимж өг
Тэдэнд ярих хов хэрэгтэй
baby нэмж өг
Дахиад би
Түүний царайг
Харах үгүйдээ тийм ч итгэлтэй биш
Гэхдээ хармаар байна
Яг яагаад би
Цаг үргэлж түүнд шарх үлдээснээ би
Гэмшиж ядна
Гэхдээ яримаар байна