Чив чигээрээ
Харц чинь
Хана нэвтэлнэ
Чив чимээгүй
Орон зайд
Огтлолцоно хоёул
Би чамд яаж хүрэх вэ
Бодол минь чамаар дүүрэн байна
Хүсэл минь нүднээ нурах үед
Хэдий болтол өөрийгөө хуурах вэ
Надад хэлэх ганц үнэн байна
Чамайг олтол баг зүүх нь дээ
Өөдөөс чинь эгц яарах үед
Хэдий болтол таг зөрөх вэ
Удаанаар ховсдох шиг
Чөтгөр ав энэ мэдрэмж
Урдаас минь чи цоо ширт
Чөтгөр ав энэ мэдрэмж
Аргагүй дурлахаас өөр яах вэ
Амьсгал хувцсан завсар орж байх үед
Юу ч мэдэхгүй аүмүүсийн үгэнд итгээд л байх уу
Өөрт мэдрэгдэх мэдрэмжээ хэллээ гээд тэд л гайхна
Хэлсэндээ би итгэсэндээ
Хүрсэндээ чи харамсах вий дээ
Харцандаа чамайг уяад хайр гэж юу болохыг үзүүлэх сэн
Юу ч мэдэхгүй хүмүүсийн үгэнд итгээд л байх уу?
Өөрт мэдрэгдэх мэдрэмжээ хэллээ гээд тэд л гайхна
Чиний зөв
Чиний зүг
Алхалсаар л
Чимээгүйхэн
Үнсэх уруул
Тайвшруулсаар л
Өдөржингөө хүлээнэ
Чамайг л харах хүсэл
Худлаа би, гээхэд
Чи намайг мэдэрч билээ
Бид учраагүй бол
Бүх зүйлс өөр
Би чамгүй байсан бол
Хэн байх байсан юм бол
Ганцаар алхсан өдрүүд
Намайг бороонд норгож
Хүсэхгүй байсан мөч бүрээ
Ардаа орхисон
Хүсэхгүй байсан мөч бүрээ
Ардаа орхисон
Удаанаар ховсдох шиг
Чөтгөр ав энэ мэдрэмж
Урдаас минь чи цоо ширт
Чөтгөр ав энэ мэдрэмж
Аргагүй дурлахаас өөр яах вэ?
Амьсгал хувцсан завсар орж байх үед
Юу ч мэдэхгүй хүмүүсийн үгэнд итгээд л байх уу