Хамт байсан мөчүүдээ би санаад
Хайрлаж байсныг чинь би дурсаад
Алдаж оносон жилүүдийн дундаас
Аяа би дурсаад
Өмнөх цаг хугацаа бүхнийг өөрчилсөн болохоор
Өөр нэгэнд чи минь дассан юм болов уу
Амлаж уйлахдаа бүхнээ дуусгасан болохоор
Аз жаргалаа чи мартсан юм болов уу
Он цаг хугацаанд хуучирсан уу хайр чинь
Олон хавар намайг мартуулсан уу
Удах тусам өөрчлөгдсөн үү хайр минь
Уртын хол замд чи минь
Өөр хүний хайр тийм мэдээж дулаан
Өнгөрснийг мартуулахаар дулаан
Өдөр бүр түүнийхээ энгэрт чи минь
Мэднэ ээ би мэднэ
Өмнөх цаг хугацаа бүхнийг өөрчилсөн болохоор
Өөр нэгэнд чи минь дассан юм болов уу
Амлаж уйлахдаа бүхнээ дуусгасан ч гэлээ
Аз жаргалаа би ярьж болох уу
Он цаг хугацаанд хуучирсан уу хайр чинь
Олон хавар намайг мартуулсан уу
Удах тусам өөрчлөгдсөн үү хайр минь
Уртын хол замд чи минь
Он цаг хугацаанд хуучирсан уу хайр чинь
Олон хавар намайг мартуулсан уу
Удах тусам өөрчлөгдсөн үү хайр минь
Уртын хол замд чи минь
Он цаг хугацаанд хуучирсан уу хайр минь
Олон хавар намайг мартуулсан уу