Уранзаяа – Надад итгэ

Хайрын совин сэтгэлд гэрэлтээд
Халуун зүрх минь догдлоод л байна
Ямархан дурлалыг наддаа өгсөн
Ялдам сайхан амраг вэ чи

Атгасан гараа хэзээ ч тавихгүй
Алаг зүрхэндээ хайрлана чамайгаа
Сэтгэлд дотно сайхан дүрийг чинь
Сэмхэн харамлаж дурлана би чамдаа

Хайрын түүх зөнгөөр дуулаад
Уяхан сэтгэл минь гэгэлзээд байна
Яараад баймаар болзоонд урьсан
Яасан гэгээн амраг вэ чи

Атгасан гараа хэзээ ч тавихгүй
Алаг зүрхэндээ хайрлана чамайгаа
Сэтгэлд дотно сайхан дүрийг чинь
Сэмхэн харамлаж дурлана би чамдаа

Хайрын тухай хамтдаа шивнэлдээд
Халуун мөрийг чинь дэрлэмээр байна
Сормуус норгосон судван нулимсыг
Солонгоор арчаач амраг минь чи

Атгасан гараа хэзээ ч тавихгүй
Алаг зүрхэндээ хайрлана чамайгаа
Сэтгэл дотно сайхан дүрийг чинь
Сэмхэн харамлаж дурлана би чамдаа

Атгасан гараа хэзээ ч тавихгүй
Алаг зүрхэндээ хайрлана чамайгаа
Сэтгэл дотно сайхан дүрийг чинь
Сэмхэн харамлаж дурлана би чамдаа

Sign Up for Our Newsletter