Foux, AM-C – Дахиад хийе

Чамд дурлаад
Цаг хугацааг түр зогсоогоод
Яг эндээ дандаа дахиад баймаар
Falling again, again, and again
Яг л чи
Энд байх л ёстой юм шиг
Үргэлж эндээ
Дандаа дахиад баймаар
Falling again, again, and again

Би хайрын дуундаа чам шиг олон юм нуудаг юм
Харуусал, хар ус, гитарын утас зүрхэнд харвадаг юм
Улаанбаатарын нулимсанд живэхээс чинь өмнө хайрлая
Тэмдэг үлдээгээд тэргэл сартай гэр лүү чинь явуулъя
Чи галзуу залууд дурлана
Шөнийн хайр хийнэ
Чихнээс хөгжим долгион нэгнээ харна, falling
Тэд нар үзэн ядна хорыг хутгана тогшино карма
Түнэр харанхуй дунд гэрэл тодоос тод чи асаана аа

Цаг хугацаагүй
Зай завсаргүй
Хязгаар үгүйгээр
Би хүснэ ээ
Яаж хэлэх вэ?
Чамд яаж хэлэх вэ?
Хаанаас эхлэх вэ?

Дахиад дахиад хиймээр байна хиймээр байна
Чамтайгаа бүгдийг нь
Дахиад дахиад хиймээр байна хиймээр байна
Чамтайгаа бүгдийг нь

Хэлэх гэхээр олддоггүй
Хэлэгдэхгүй энэ мэдрэмж
Мэдэх тусам замбараагүй
Хязгааргүй живэх хэмжээс
Энд хүрэх гэж удлаа
Эндүүрэл гэвэл худлаа
Эрвээхий эргэлдэх шиг
Энгийнээс хэтэрхий өөр нөлөө
Өөр, өөр
Цаг хугацааг өнгөрөөсөн бидэнд
Өчигдөр биш
Өнөөдөр биш
Маргааш сэтгэл татна их
Ахин дахин хиймээр
Хэлмээр мэдмээр
Хэдэн арван зүйлс хэзээгээ хүлээнэ
Энд тэндгүй хаа сайгүй мэдрэгдэнэ
Yeah!
That’s okay!

Цаг хугацаагүй
Зай завсаргүй
Хязгаар үгүйгээр
Би хүснэ ээ
Яаж хэлэх вэ?
Чамд яаж хэлэх вэ?
Хаанаас эхлэх вэ?

Дахиад дахиад хиймээр байна хиймээр байна
Чамтайгаа бүгдийг нь
Дахиад дахиад хиймээр байна хиймээр байна
Чамтайгаа бүгдийг нь
Enjoy Everything (Enjoy Everything)
Чамтай байсан байх гэж огт эхлээгүй
Чамаас хайсан бүхнээ аваад зугтаахгүй
Дуртай бүхний чинь түлхүүр би болъё
Дурлалдаа сохорсон ч enjoy everything

Sign Up for Our Newsletter