The Royal Heartaches – Юу ч битгий үлдээ

Нүд рүү минь ширтээд
Надад хайртай гэж чи шивнэвч
Бодол чинь өөр нэгэн бүсгүйн зүүдэнд аялна
Мөрийг чинь дэрлээд
Надад хайртай гэж би итгэвч
Сэтгэлд минь харин хав халуун зунаар цас хаялна

Би чиний сүүлчийн зогсоол биш
Бид хүсээд ч үнэнээс зугтаах биш
Чи миний амьдрах ганцхан шалтгаан биш
Хаа хүрэхээ хэлээч
Хамт надтай үлдээч

Энэ төгсгөл биз дээ
Хаалга хаагаад чи гарч одлоо
Явуулахгүй гэж хэлмээр байвч үгээ залгина
Санахгүйг хичээнэ
Эргэж ирэхгүйг чинь мэдсэн ч
Хүсэл минь харин надаас зугтан чамайг зүглэнэ

Би чиний сүүлчийн зогсоол биш
Бид хүсээд ч үнэнээс зугтаах биш
Чи миний амьдрах ганцхан шалтгаан биш
Юу ч битгий үлдээ
Хөөрхий сэтгэлд минь
Юу ч битгий хүлээ
Хөөрхий сэтгэл минь

Sign Up for Our Newsletter