Big Gee, Bo – Шившигт хайрцаг

Эрдэмтэй хүн ичиг ичиг
Эрүүл нэг нь шившиг шившиг
Тойрог тойрог энэ хорвоод
Толгойгоо чи тэдэнд алдав
Эрдэмтэй хүн ичиг ичиг
Эрүүл нэг нь шившиг шившиг
Тойрог тойрог энэ хорвоод
Толгойгоо чи тэдэнд алдав

Бүгд шившигт хайрцагтаа бие биедээ барьцалдана
Бүгд шившигт хайрцагтай нэг нэгнээ барьцаална
Бүгд шившигт хайрцагтаа сэтгэхүй бол тартагтаа
Бүгд шившигт хайрцагтаа ёс суртахуун нь мартагдана
Үгийн цаана үгээ нууна, үнэн хаана тэнчээ сууна
Үйлээ даана шүдээ зууна, үзээ байна ханцуй шууна
Үгийн цаана үгээ нууна, үнэн хаана тэнчээ сууна
Үйлээ даана шүдээ зууна, үзээ байна ханцуй шууна

Санаанууд уншигдана собакууд уршигтай
Шалгавал туршилтаар нотолно би гуншинтай нь
Юм бүхэн учиртай ч учирт нь хачир байна
Урд байгаа бүхнээ хөөсөн ухаан нь балчирдана
Юм бүхэнд хандлага нь сэтгэлийн хөөрөл
Ер нь бол дэндэж байна битгий өмөөр
Ачаа бүү татуулж бай үлдэх хүнээр
Мөн чанараа зарчхав уу? Ямар үнээр?
Хэдий болтол хэвэнд цутгаж хайрцагт чихэх вэ?
Хэрэгцээгүй үгсээ хэнээс буцааж нэхэх вэ?
Алдар нэр чинь доошилж мэднэ
Амьдралыг чинь social шийднэ
Ацалж байгаа юм бишээ ард нь үргэлж хоосон хүйтэн
Ухааныг заасан бүхэн үнэгүйдэж хаасан үүдээ
Утга нь бүр яасан гэхээр бүгд багтсан зоосны нүхээр
Хэний хүслээр хөдөлж буйгаа тэд нар мэддэггүй
Хэдхэн өдрийн амьдрал хараад цаашаа яахаа шийддэггүй
Тэнэгүүдээ шүтэх болсоор тэнэгүүдийн орон боллоо
Тэмцье гэж бодож байвал цэнэг ав толгой дотроо

Бүгд шившигт хайрцагтаа бие биедээ барьцалдана
Бүгд шившигт хайрцагтай нэг нэгнээ барьцаална
Бүгд шившигт хайрцагтаа сэтгэхүй бол тартагтаа
Бүгд шившигт хайрцагтаа ёс суртахуун нь мартагдана
Үгийн цаана үгээ нууна үнэн хаана тэнчээ сууна
Үйлээ даана шүдээ зууна үзээ байна ханцуй шууна
Үгийн цаана үгээ нууна үнэн хаана тэнчээ сууна
Үйлээ даана шүдээ зууна үзээ байна ханцуй шууна

Юу ч хийсэн чиний өөрийн дур
Хийцгүй суух нь хүний түүний дур хүний дүр
Хоосон найдвар хийж цагийг хуур
Том зай хүлээ улам бүр улам бүр
Чиний дотор ямар орсон биш
Чив чимээгүй даган дуурайх утгагүй
Бусдын бодол чамд хамаагүй
Тэнэмэл санаа хэрэггүй

Хад чулуу байна гэмээр хат ихтэй бай
Харж үзэх бүх зүйлээ хамж шимээд ав
Хажууд нь лай гэмээр хачигнууд байна
Хамт хөдлөх хамуудаа замд гараад яв
Олж авсан мэдлэгээр ном тараая өө
Ойлгохгүй нэг хэсэг нь нам дагаа юу
Орчлон бол тэднийхээр цав цагаан уу
Хар толбо дусаах уу хамт дагаад яв
Үнэнг хайдаг хэн хүнгүй
Үнэн өөрөө үнэ цэнгүй
Үнэний царайг харвал тэдний хэнд нь ч таалагдахгүй
Шунал гэж барагдахгүй шууд нэхнэ хайр гэж байхгүй
Шулуухан амиа бодсоор нэгэндээ үлдээх зай гэж байхгүй
Бүдүүлэг зангаа үргэлж өөрөөрөө гэж өмөөрнө
Үзүүлэн болгоод хэлчих үлгэр жишээ нь цөмөөрөө
Хүзүүг нь мушгиагүй бол хүлцэнгүй бүгд жамаараа
Хөлийг нь дөрөөнд хүргэсэн нэгнээ муулна амаараа
Өнгө мөнгө өвчин зовлонд алдав үнэтэй хүмүүсээ
Өрөөлийн зэвсэг болохоо больчих юмсан ах дүүсээ
Өөдөөгөө татъя гэвэл бүх юм болно гол нь хичээ
Өгүүлэх дуугаар өгөв өнцөг утга үлгэр жишээг

Эрдэмтэй хүн ичиг ичиг
Эрүүл нэг нь шившиг шившиг
Тойрог тойрог энэ хорвоод
Толгойгоо чи тэдэнд алдав
Эрдэмтэй хүн ичиг ичиг
Эрүүл нэг нь шившиг шившиг
Тойрог тойрог энэ хорвоод
Толгойгоо чи тэдэнд алдав

Sign Up for Our Newsletter