Гурван бүдүүн – Аав минь ирж л яваа

Хорвоогийн жаргал зовлонг дэнсэлж суусан аав минь
Хосгүй сэтгэл зүрхэндээ ганцхан хүүдээ л нарыг хүссэн
Салхин хурдан дүүлэх Монгол хүлгийн зоон дээр
Сая мэндэлсэн үрээ мөдхөн эр хүн болно гэсээр

Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа
Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа

Солонгын долоон өнгийг бишрэн зогсоход аав минь
Сормуусанд буусан бороон дуслууд байсныг үлгэр гэсэн юм
Шувууд буцах намраар эхийн минь сэтгэл гунихад
Шуурга сөрөн бид гэртээ хаврыг угтана гэсээр

Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа
Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа

Орчлонгийн хаанаас олдохгүй дулаан хоймор аав минь
Оройгүй хөхрөх тэнгэрийн элч болж наддаа та ирээч
Олон олон жилүүдийн буурал цадиг аав минь
Оломгүй тэнгисийн тэртээгээс хүүгээ л гэж цалгисаар

Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа
Аав минь та намайг гэсэн хайраараа
Алсын алсаас ирж л яваа

Sign Up for Our Newsletter