Харш – Хос залуус

Дурласан сэтгэл минь дундрахгүй ээ
Дуулим хорвоод чамтайгаа амьдарна аа
Хөөрхөн алаг үртэй болчихоод
Хотоор гурвуулаа зугаалах болно оо

Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутахгүй хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай

Хайрласан сэтгэл минь хувирахгүй ээ
Хүний орчлонд чамтайгаа амьдарна аа
Хувиршгүй хайраас дэлбээлж ургасан
Хонгор үртэйгээ зугаалах болно оо

Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутахгүй хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай

Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутахгүй хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай

Sign Up for Our Newsletter