The Royal Headaches – Бороонд

Үүлэн цуваа сэтгэл татаад
Үүлэн завсраас гэрэл гэгээ над руу мишээлээ
Мишээх гэрэлд тэр бороонд дуслууд
Минийх юм шиг намайг шүргэн үнсэн бүжиглэнэ

Бие минь сэрүү татан даараад
Сэтгэл халуу шатан яараад
Хаашаа ч юм хөвөн нисмээр тэнгэрийн
Тэртээд тэр
Дуу аялах шиг зөөлөн урсана энэ дуслууд
Дунд нь би уусан бүжнэ дагаад
Чиний үлдээсэн дурсамжуудыг услан
Тайтгаруулан шивнэнэ энэ бороо

Цэв цэнхэр тэнгэрт жингүйдэн тэнэх
Ус усны ертөнц солонго татуулан инээлээ
Сарны туяа нарны энэ цацрагт
Ичиж зоволгүй намайг илбэн таалан асгараад

Бие минь сэрүү татан даараад
Сэтгэл халуу шатан яараад
Хаашаа ч юм хөвөн нисмээр тэнгэрийн
Тэртээд тэр
Дуу аялах шиг зөөлөн урсана энэ дуслууд
Дунд нь би уусан бүжнэ дагаад
Чиний үлдээсэн дурсамжуудыг услан
Тайтгаруулан шивнэнэ энэ бороо

Sign Up for Our Newsletter