Надад бодогдох юм даа чамайг гэсэн сэтгэлээ би тайлбарлаж чадашгүй нь
Энэ харанхуй дундаас намайг олно зүрх минь тайвшрах харц бол чи
Энэ гунигтай үдшээр бие биедээ тэмүүлж хамтдаа бүжиглэе
Энэ утгагүй харилцаа дуусаж болно гэхдээ дахиж олдохгүй ээ
Надад үлдээсэн зүрх чинь түр байсан
Үүрд хамт гэсэн найдвар төрж байсан
Түүний зөв байсан ч хаалга урд байсан
Буцах шалтгаан минь түүний нүд байсан
Намайг мартахад өөр хүний үнэр хэрэгтэй
Үүрээр унтаад орондоо ганцаараа сэрэхдээ
Нойтон дэрээ эргүүлж харуулаад би дэрлэхдээ
Чиний үлдээсэн бүх хайрыг санаж сэргэдэг
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
Надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ
Би чамд хэлэх үгээ ханан дээрээ бичээд тавья
Ганцаараа байхаас илүү түүнтэй хамт байх нь тайван
Олон хүн гомдоосон чиний найз залуу тэнэг хүн
Бичигдээгүй аялгуу минь түүнийг хараад цэнэг дүүрнэ
Зүрх дүүрэн хайрын дуу
Зөрөх төдийд хайрладаг
Зөөлөн гарыг нь атгахад зөв хүнээ үнсэж тэвэрдэг
Надад өгсөн сэтгэлийг нь дутаахгүйг хичээнэ
Бэлэг бүрийг барина дуртай хөгжмийг нь бичнэ
Орой болгон надад зөвхөн хайртай гэж хэлээч
Хонгор минь зөвхөн надтай олон жилийг үдэх нь мэдээж
Би чамгүй яаж байхаа мэдрэхгүй байгаа учир нь гэвэл
Чамгүйгээр үлдсэн ертөнц ганцаараа новшийн тийм л
Чи надаас холдох тоолонд урсгаж болохгүй нулимсаа
Энэ бороонд даарахдаа өмсөөрэй миний өгсөн цамцыг
Би ганцаараа дурласан нүдэнд дулаан тэр л харцыг
Анх удаа хайрласан зүрх минь хөлдүү хайлж гэсэхийн
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
Надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
Надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ
Харц тулсан мартуулсан
Ийм хүчтэй дурлуулсан
Түүний аялгуу донтуулсан
Яагаад ийм хүн байсныг би дурсаав
Надад бүх юм байлаа ганцхан чи байсангүй
Ард минь түшиж байсан гэдгийг чинь мэдсэнгүй
Бүх зүйлээ өгсний минь хариу одоо тэгээд энэ үү
Өмнө чинь сөгдөж суухдаа бодлоо би яг ийм хүн мөн үү
Өвөл шиг хүйтэн чиний бас миний сэтгэл
Хэлэх үг минь хэдхэн өөр хүнтэй юу гэж хэвтэхэв
Чадах зүйл минь мөнгө биш новшийн ганцхан сэтгэл
Хувь заяа гэж байдаг бол дараа таарна гэдэгт итгэе
Харц тулсан мартуулсан
Ийм хүчтэй дурлуулсан
Түүний аялгуу донтуулсан
Яагаад ийм хүн байсныг би дурсаав
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
Надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ
Надад хэн ч байгаагүй байхад ганцхан чи
Надад хийсэж ирээгүй бяцхан сэтгэл шиг
Түүний харцанд байгаагүй сар ч юм шиг
Түүний хайрыг үгүйлнэ ээ