Сагаг дөрвөн туурайндаа
Салхи хөглөж хатирсан
Самбай сайхан дэлээрээ
Цацаг шилгээж галигуулсан
Янцгаадаг хийморь мину
Явж ергөсөн золбоо мину
Монгол морь
Домгийн цагаан ажнай
Газар буусан хүлэг ээ
Монгол морь
Дорнын цэнхэр Монголын
Домог хөглөх туульс аа
Дөрөө гөлөм элээн
Дөрвөн мянганаас довтолсон
Дээр нь дэрвэх эр хүнийг
Дэлхийн дайдад бахдуулсан
Янцгаадаг хийморь мину
Явж ергөсөн золбоо мину
Монгол морь
Домгийн цагаан ажнай
Газар буусан хүлэг ээ
Монгол морь
Дорнын цэнхэр Монголын
Домог хөглөх туульс аа
Дэл сүүл хоёртоо
Ертөнцийн үнэрийг шингээсэн
Дэлгэр орны минь сүлдэнд
Ерөөл оршоож мөнхөрсөн
Янцгаадаг хийморь мину
Явж ергөсөн золбоо мину
Монгол морь
Домгийн цагаан ажнай
Газар буусан хүлэг ээ
Монгол морь
Дорнын цэнхэр Монголын
Домог хөглөх туульс аа
Монгол морь
Домгийн цагаан ажнай
Газар буусан хүлэг ээ
Монгол морь
Дорнын цэнхэр Монголын
Домог хөглөх туульс аа
Дорнын цэнхэр Монголын
Домог хөглөх туульс аа