Click click boom, Ratabuzz – Word up

Энэ бол зөвхөн хөгжим биш түүнээс илүү зүйл
Элдэв хөнгөн үгээр тайлбар хийхэд илүүц юм
Өөртөө мэдэрч болох бодит зүйл no illusion
Үе дамжин дүү нарт өвлөн үлдэх education
Нийгэм харанхуй байна залуус толгой гудайна
Нэг юм харахгүй байна тэр л чамайг гутаана
Чихэнд чимэг гэхээс толгойд эрдэм Boom -ын дуу
Үг бас үйлдлийн минь үлгэр жишээг дүү минь сур

Өглөө бүрийг угтаж сэрнэ энэхүү хэмнэлээр
Өдөр болоход утга санаа нэгдэнэ, хайна үзгээ
Үдшийн бүрийд үгээ тэрлээд, үглэнэ beat-н дээр
Ийнхүү нүүдэлчний нэг өдөр чихэнд тань хүрдэг
Энэ бол mp3 file биш
Хундага тулгаад цэнгэх зуураа чилээ гаргах кайф биш
Бүгдийн аманд наалдаж явдаг ганц л үгтэй trash биш
Хөгжим тэгээд цааш ертөнц бүрдэнэ үүрдийн type

Үнэ цэнэ шигшигдэж үлдэх талбар
Хүрд эргэнэ зөв тийш чиглэж гал барь
Тэвчээр хязгаарт хүрэх тэр цаг дор
Эрчээ бүү алд чи бол гэрэлт цамхаг
Click Boom үзүүлэв үүнийг үйлдлээр

Үг гэдэг хурц үйлдэл гэдэг бүр ч
Үхэж бас төрж амьдрах явцдаа өсөж
Сөөм ч орон зай дундуур оршин байх
Байхгүйн гаслан хоосон орон зай
Хүндийн хүч үгүй бол бодь жингүйдэл
Мать, томъёо, Альберт Эйнштейн илүүдэл
Миний хөгжим амьсгалах хүчилтөрөгч
Миний хүмүүс хүндийн таталцлын хүч

Үг а
Үгэнд минь зангидсан утга Click Boom-ийн үг гүн
Ухаж бодог
Хүлэмжийн таримал биш миний хүмүүс төрмөл
Хип хоп хэмнэл рэп үгсийн нэрмэл
Гудамжнаас үг бидэнд дамжуулаа биз
Гашуун амт дунд үнэнг хавчуулаа биз
Тархиа цатга хов жив хоосон магтаал бол жатга

Үнэ цэнэ шигшигдэж үлдэх талбар
Хүрд эргэнэ зөв тийш чиглэж гал барь
Тэвчээр хязгаарт хүрэх тэр цаг дор
Эрчээ бүү алд чи бол гэрэлт цамхаг
Click Boom үзүүлэв үүнийг үйлдлээр

Би дурсаж байна үүгээр хариу баръя
Гадаа цаг агаар сайхан байна харуй бүрий
Хип хоп education CCB гараад ирье
Хошуу нэмэхэд багадаж байна цөм рүү нь гараа дүрье
Хүүе наана чинь хүүхэд тэгэхээр баруун даръя
Одоо хэсэг холбоотой байя даруй тааръя
Цус ойртолт шинжилгээнийхээ хариуг харъя
Эерэг гарвал харикэри, хариу хэрэггүй

Афоризм, Метаверс үгс хийснэ
Мэдлэггүйдлээс “-изм” газар авч ниснэ
Тархиндаа хийсэн рэпийн хэдэн эс нь
Brain washing season -д арилчилгүй тэснэ
Физикийн хууль мэт этикийн суурь минь
Бодит байдлын гүүр мэт үгс чамд дүү минь
SALUTE to the TRUTH
Тархиа цэнэглэ, цэнэглэ. Тэгээд бууд

Үнэ цэнэ шигшигдэж үлдэх талбар
Хүрд эргэнэ зөв тийш чиглэж гал барь
Тэвчээр хязгаарт хүрэх тэр цаг дор
Эрчээ бүү алд чи бол гэрэлт цамхаг
Click Boom үзүүлэв үүнийг үйлдлээр

Sign Up for Our Newsletter