MOTM, Rafor – Уудам

Үүлэн дунд зэрэглээндээ
Хот минь сүүмэлзэнэ
Нар тулж сүндэрлэнэ
Өндөрлөгт мөнх оршивчиг
Эндээ хонхорт сүндэрлэнэ
Нар зурж сүүдэрлэнэ

Дэлхий ээжийн хэвгийн атираан дунд хөлөрч
Эвийн хэгтэгт шим нь болж амсартаа сүлэрч
Хийсвэр ч манан манхан татраан ховс гөлөрч
Тэсийн голын хүйтэн жаврыг бүгд сөрцгөөж
Ургах нартай урьтан сүүлд нь жарганаа

Хээр талд ганцхан айлтай
Хээт тоонот униа хатгана
Уудам талд унага нь ээ
Гуу нь үгүй тул тайван цахилна
Энх тайван цаг мөнх оршиг ээ
Түүхт дээдсийн минь нээж өгсөн үүд
Алтан нар нь үргэлж мөнх ивээг
Ширхэг чулуу нь хөл дороос ивнэ
Нам дороос нь тэнгэрт шувуу дэвнэ
Маш амгалан мал сүрэг хивнэ
Сайн сайхан нь үүрд

Хээр талд ганцхан айлтай
Хээт тоонот униа хатгана талд аа
Үүлэн дунд зэрэглээндээ хот минь сүүмэлзэнэ
Нар тулж сүндэрлэнэ
Өндөрлөгт мөнх оршивчиг
Эндээ хонхорт сүндэрлэнэ
Нар зурж сүүдэрлэнэ

Sign Up for Our Newsletter