Болд, Баачка – Очихсон

Борхон нүдтэй бүсгүйг буцаж харихаас өмнө
Бороонд норсон сэвлэгий нь наранд хатахаас өмнө
Нууранд чуулсан ангирийг холоо нисэхээс өмнө
Нулимстай нүдээ арчсаар сайхан нутагтаа очихсон

Араг үүрсэн ээжийгээ халуунд цангахаас өмнө
Адуунд эртэй аавыгаа тамхилж суухаас өмнө
Уртын дууны шуранхайд айраг исэхээс өмнө
Унаган багын нутагтаа дуугаа дуулсаар очихсон

Дэнж хотойсон наадмын дээлийг гандахаас өмнө
Дэрсхэн хонгор бүсгүйн алчуур хийсхээс өмнө
Дэврүүн сэтгэлээ өвөртлөн хатиран хатиран хатируулсаар
Дэндүү дассан чамайгаа бодон бодсоор санан санасаар очно доо

Sign Up for Our Newsletter