Түлхүүр дугарах чимээнээс тэр айдаг болжээ
Хөнжил дотроо залбиран, залбиран аврал гуйдаг болжээ
Гаслангийн бүүдгэрт (ганцаараа)
Мангаснуудын дунд тэр хүчин мөхөс
Сэтгэл санаа зүрхэн дээр нь дөчин нөхөөс
Ганц л юмыг хүлээнэ тэр нь өглөө болохыг
Төөрсөн санагдаад тэр хүснэ, төрлөө олохыг
Эргэн тойрон тэмцлээр дүүрэн хөгшин тэнгис
Эргэн тойрон гэмтлээр дүүрэн догшин тэнгис
Орой болгон залбирав ч түүний найдвар гуйвсан
Агсам хэрцгий шуурга зогсоно ингэс-
-гээд биш үүрд үргэлжлэх юм шиг
Ээлгүй шөнө үргэлж ирэх юм шиг
Ээрэхгүй шөнийг өнгөрөөж үзэх юм сан хүн шиг
Нэгхэн шөнийн нойр ямар аймар үнэтэй юм бэ
Ямар аймар үнэтэй юм бэ
Түлхүүр дугарах чимээнээс тэр айдаг болжээ
Хөнжил дотроо залбиран, залбиран аврал гуйдаг болжээ
Гаслангийн бүүдгэрт (ганцаараа)
Бараа нь ч харагдахгүй, баяр хөөрийн
Мартана өөрийнхөө, инээдийн аялгуугий нь
Гийгүүлэгч байхгүй газар эгшиг нэмээд
Бүүвэйлэгдэнэ, өөрийнхөө мэгших чимээнд
Түүнд байсан ганцхан зүйл нь ганцаардал
Тэр түүнийг ажиглаж байсан ойроос түүнийг анзаартал
Ганцаардлаас эхэндээ айдаг байсан
Нэг тийм хүйтэн мэдрэмж зүрхэн дээр байдаг байсан
Гэхдээ харанхуйдаа дасаад тайвширч эхэлсэн
Айдаг байсан ганцаардалтай найзалж эхэлсэн
Харанхуйгаас гарах гарцыг хайлцаж эхэлсэн
Ирээдүйнхээ төлөө хамтдаа байлдаж эхэлсэн
(байлдаж эхэлсэн)
Сайн уу, би бол ганцаардал
Би дандаа чамтай ойрхон байсан, намайг анзаартал
Чамд хүч чадал өгье болъё, хамсаатан
Чамд хань болъё, эндээс гарах зам таартал
Намайг хүчээ болго
Scholarship-ээ болго
Намайг хөгжмөө болго
Намайг хийлээ болго
Намайг өнгөө болго
Намайг бийрээ болго
Намайг шүлгээ болго
Тэгээд deal-ээ болго
Сүүдэрнүүдийн тоглодог гүнээс
Нэгэн сүнс бий болсон, айдсын дунд
Бүрэнхийгийн дундаас ашгүй олсон, finesse
Тиймээс тэмцсэн, хүслээ амьд байлгахын тулд
(байлгахын тулд, байлгахын тулд)
Дөлөөд байсан ганцаардал нь найз нь болжээ
Түүнийг зөөлөн нөмрөх тэврэлтээрээ тайтгаруулжээ
Гаслангийн бүүдгэрт (Хоёулаа)
Дөлөөд байсан ганцаардал нь найз нь болжээ
Түүнийг зөөлөн нөмрөх тэврэлтээрээ тайтгаруулжээ
Гаслангийн бүүдгэрт (Хоёулаа)
Ганцаардах нөхцөл байдал төрсөнд юм уу
Дөнгөж эхэлж байсан бүхэн нурсанд юм уу
Төөргийг минь солгой гараар зурсан юм уу
Дүрийг минь тодруулах гэж тулгасан ч юм уу
Нойргүй хоносон шөнө болгонд хорссон ч юм уу
Хорсохоос өөр яах юм гэмээр урссан тийм үү
Гаргаж хая, энэ чинь ямар дурсамж юм уу
Эргээд бодоход тэр бүхнээсээ сурсан ч юм уу