Наагийн – Чи бол хайр

Цонхоор тусах нарны гэрэл
Цоо шинэ өглөөг авчирлаа
Энхрийлэлд чинь би хорогдсоор
Нойрсож буй гоо үзэсгэлэнг
Харах тусам хайрыг татна
Хязгааргүй жаргал мэдрүүлнэ

Хайр яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдийд Чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юу ч хүсэхгүй

Номин цэнхэр тэнгэрт өнгөөр хээлж, татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр

Өглөөг дуудах эртэч шувуу
Уянга эгшгээр хайрыг хөглөнө
Өнө мөнхийн жаргалыг дуудна
Хайр яг миний төсөөлсөн диваажин
Хормын төдийд Чамаас холдмооргүй
Үүрд дэргэд чинь энэ хэвээр
Үлдэхээс өөр юу ч хүсэхгүй

Номин цэнхэр тэнгэрт өнгөөр хээлж, татсан солонго
Над дээр зөөлөн зөөлөн дуслах нартай бороо
Миний ертөнцөд дэлбээгээ нээсэн цэцэг
Мөнхөд миний зүрхэнд орших хайр

Sign Up for Our Newsletter