Энэ хорвоод төөрөлдсөн ихрээ
Олж авсан өөрийн зөн билгээрээ
Чи бол миний газрын зураг
Залуу насаа чамаар нэрлэе
Салаа замыг бид огт тоогоогүй
Цаг нь ирэхээр нийлэх учиртай л байсан
Гэрэлт орчлонд юунаас үл айна би
Хамтдаа л байвал там ч бай хамаагүй
Ганцхан удаа таарах сугалаа
Чамайг би хамгаалахын төлөө
Чин үнэнчээр худлыг сөрнө
Чи бол миний нарны цацраг минь
Хайраар бид хэн хэндээ өргүй ч
Ганц мод гал болохгүй гэдгийг
Ганцаардан байж мэдрэх ёстой юу
Гэрэлт орчлонд юунаас үл айна би
Хамтдаа л байвал там ч бай хамаагүй
Ганцхан удаа таарах сугалаа
Амьдралаас илүү зүйл гуйгаагүй
Айдас минь чамайг л алдах вий
Сормуус чинь хэзээ ч бүү норог