Салхи татуулна цагийн замаар
Өндөр хад уулын оройд гарна
Сүнсээ зарж идсэн тэдний нүд ширгэж харагдана
Нутгаа санасан долоон жил минь бодолд дарагдана
Цэнхэр тэнгэрийг зөвхөн зүүднээсээ олж хардаг
Зөөлөн үлээх салхинд уушиг нээгдэж хаагдана
Хэдэн сая одод яг дээрээс гялбана
Гэрэлтэн тодорч тал хээрээс хялмаа
Эхр чөлөөтэйгөөр гүйнэ ээ
Ногоон сайхан зүлгэнэ дээр
Би мэдэрч байна энэ хэмнэл
Бороотой шөнө зүүдэндээ
Цэцгэн дээр тогтсон шүүдэр дусал хөрсөнд шингэнэ
Эсгий гэр чийгний үнэр, сэтгэл сэргэж сийгнэ
Нар жаргах зүг рүү гүйнэ нутгаа санасан зүрхэндээ
Харьж болно залуу минь чи санасандаа яг хүрэнгээ
Бие биенээ хүндэлье гуравхан сая Монголчууд үнэндээ
Хил даваад хэн ч биш бид нар яг адилхан хүн юм тэ
Чиний мэдэх диваажин, бурхан байдаг бол зурсан гэмээр энэ байгаль
Хүний нутагт байгаа ч энд одоохондоо цаг хугацаа залуу нас байгаа
Тал дээгүүр төсөөлөн явна даа
Ододтой шөнөжингөө зурагаа би дарна даа
Хэзээ би харихаа энд мэдэж байна
Цүнх үүрэн ниснэ дараагийн сар (гараад удсан гараанаасаа)
Олон зүйл бодно зүүдэндээ би
нойргүй хоносон шөнүүд
тоолно өдрүүдээ би
Боол нь цагийн зүүний
Хүний нутаг халуун
Дотроо жиндэх залуу
Зам нь жаахан налуу
гэртээ ирнэ ээ
Сандал дээрээ буцаад суугаад NoMad NoStress
Түрүүлж алхана хэдэн зуунаар нүүдэл бизнес
Надад дурсамж үлдэх урт аяллын эхлэл үү
Орлон тоглогчид чамайг алдахыг хүлээгээд сууна
Хэлж байсан би өөртөө даанч энд
Зүрх минь тархиа дагаж
Сэтгэл дотроо урт удаан жил хайрцаг дотроо хааж
Үүрийн 5 цагтай зэрэг хөдөлнө
Алтнаас цаг үнэтэй
Тайван байна би сонголт надад
Өөрөө тулна үнэнтэй
Хайж явсан мөрөөдлөө би мэднэ
Цай сүүний дээжийг өргөх ээж минь байна
Дааж явсан, өмнөн хайрлаж явсан хүмүүс хайр даахгүй нь олон энд
Одод чуулна яг энд
Тэнгэр дуулна, цэнгэнэ
Хотод байхгүйг мэдрэнэ
Хуучин дурсамж сэдэрнэ
Жаргал зовлонтой минь
Намайг хайрлах яг хэн
Толгой бууралтахад минь хажууд яг хэн байх вэ
Тал дээгүүр төсөөлөн явна даа
Ододтой шөнөжингөө зурагаа би дарна даа
Хэзээ би харих аа энд мэдэж байна
Цүнх үүрэн ниснэ дараагийн сар (гараад удсан гараанаасаа)
Олон зүйл
Бодно зүүдэндээ би
Нойргүй хоносон шөнүүд
Тоолно өдрүүдээ би
Боол нь цагийн зүүний
Хүний нутаг халуун
Дотроо жиндэх залуу
Зам нь жаахан налуу
Гэртээ ирнэ ээ