Дээгүүр, дээгүүр
Чиний үгэн дээгүүр
Би хэлсэндээ хүрч, чам руу зүглээгүй
Хүргэхгүй ээ, хүргэхгүй ээ, зүрхэндээ бүүр
Чиний үгэн дээгүүр
Хортой бүхэн дээгүүр
Муу зүйлийн урхинд дийлдэшгүй хараат бус араншин
яахаа би мэднэ, би лав биш, дараад нь харамсах нь
нөлөөллөөс дээгүүр, дуурайх биш, бодол миний гуйвахгүй
хор нялсан sabre хуурай биш, сохлох гэнэ уйгагүй
хамт найрлахаар сонин хачин
ханд найрлагаар чиний сониуч-
-занг, дайлахаар чичрэх хүн бол анд найз биш
тархи нээлттэй ч буруу юманд тас хаалттай
уруу явсан ч асаалттай танк, гэхдээ чамтай л биш
зөв замыг чи мэднэ, өөртэйгөө бүү эргэлзэн маргалд
залитай siren чамайг ятгах юм бол цэвэрхэн аргал
ховсдох гэж оролдоно холгүй, тэврэх нь бараг л
амьдралыг бүр мөсөн сүйрүүлнэ шүү, зэрмэгхэн жаргал
шөнийн дуу хоолой, шивнэн ятган дуулан дуудна
бүх юм муухай байв ч, тэвчиж чадах нь, уул нь, уул нь
шөнийн дуу хоолой, шивнэн ятган дуулан дуудна
Бүх юм муухай байв ч, тэвчиж чадах нь, уул нь, уул нь
Тэр сор нь байсан гэнэ
Сургуулийнхаа ганц од нь байсан гэнэ
Амжилтанд хүрэх боломж байсан чинь
Сайхан дулаан гэртэй мөртлөө гаднаас оромж хайсан гэнэ
Хорон дайсангийн үгэнд нь хууртан зүглэсэн, уул нь
Ганцхан л удаа буруу зам руу
Буцаж ирээгүй шууд там руу
Дуртайгаа хийнэ, шууд ам руу нь
Одоо тэр боол, боол болсон
Сүүлээ шарвах золбин нохой шиг хоол олсон
Одоо тэр боол (боол), боол болсон
Майжиж өгдөг сэжгийн хүний бэлэн хоол болсон
Амьсгааны чинь гарз болно
Дэмий, миний тархи цэвэрхэн, угаах шаардлагагүй
Амьсгааны чинь гарз болно
Яршиг, чам шиг хортой гартай угаас таардаггүй
Fuck! боловсон татгалзах, үгүй бол үгүй
Хэрэв winnie the pooh байсан бол ‘би зөгийн бал өгье’
ч гэсэн үгүй гэх байсан
Чиний үгийг гээх байсан
Чи надаас гуйж байснаа өш санаад, хөгийн гэх байсан
Амьдралд зөндөө могой таарна
Гол нь битгий хазуул
Тэрэнд ямар ашигтай вэ гэдгийг асуу
Жингийн харьцаа, харваас нэг л хэлтгий бус уу
Хүний гарт орно шүү, хэрвээ нэгийг амсвал
Даваад байх юм, чиний заваан toxicity сүрчиг ээ
Надаас хол байгаарай, надад битгий хүрцгээ
Би бол өөр шүү, titanium, чи яа-
-гаад ч намайг нэвтэлж чадахгүй
See ya !!!
Тэр сор нь байсан гэнэ
Сургуулийнхаа ганц од нь байсан гэнэ
Амжилтанд хүрэх боломж байсан чинь
Сайхан дулаан гэртэй мөртлөө гаднаас оромж хайсан гэнэ
Хорон дайсангийн үгэнд нь хууртан зүглэсэн, уул нь
Ганцхан л удаа буруу зам руу
Буцаж ирээгүй, шууд там руу
Дуртайгаа хийнэ, шууд ам руу нь
Одоо тэр боол, боол болсон
Сүүлээ шарвах золбин нохой шиг хоол олсон
Одоо тэр боол, боол, боол болсон
Майжиж өгдөг сэжгийн хүний бэлэн хоол болсон
Амьсгааны чинь гарз болно
Дэмий, миний тархи цэвэрхэн, угаах шаардлагагүй
Амьсгааны чинь гарз болно
Яршиг, чам шиг хортой гартай угаас таардаггүй
no