Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу
Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу
Би чамд хайргүй яг одоо
Чи надад хайргүй яг одоо
Эрүүл ухаан байхгүй яг одоо
Нөгөө meme шиг зайлчих уу яг одоо
Чамархайнд минь буу тулгаатай байсан бол I would do it
Маргааныг зогсоох байсан газраар тарьсан тархиа түүгээд
Хэлсэн ч хэлэхийг зориогүй
Хилэн хэлийг минь хориогүй
Илэн далангаа бариагүй
Бэлэн үг, худлаа яриагүй (худлаа яриагүй)
Худлаа яриагүй
Гэртээ байгаа мөртлөө санагдана, гэртээ хариагүй.
Түүн рүү очдоггүй, учир начир буцаж ирнэ – echo
Битгий дахиж хэл, бүх зүйлийн шалтгаан нь миний ego гэж
Түүн рүү очдоггүй, учир нь начир буцаж ирнэ – echo
Битгий дахиж хэл бүх зүйлийн шалтгаан нь миний ego гэж
Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу (хувирах цэцэг)
Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу
Baby, чи бол цэцэг биш, чи бол халгай
Сайхныг ойртоод харахад өргөс байдаг талтай (талтай)
Чриа байхгүй чи бол цэцэгс дундаас ховор нь ч
Үнэхээр ховор байх юм, дагаж ирсэн зовлон нь ч
Хайргүй яг одоо
Чи надад хайргүй яг одоо
Эрүүл ухаан байхгүй яг одоо
Бүх юм дуусахаас айхгүй яг одоо
Чамаас би нэг ч юм хүсээгүй
Чи л надад байхад болдог
Чи надаас харин төгсийг хүснэ
Байгааг дандаа голдог
Хэлсэн ч хэлэхийг зориогүй
Хилэн хэлийг минь хориогүй
Илэн далангаа бариагүй
Бэлэн үг, худлаа яриагүй (худлаа яриагүй)
Худлаа яриагүй
Гэртээ байгаа мөртлөө санагдана, гэртээ хариагүй.
Үүлэн цоорхойн нар, өнгө нь хувирах цэцэг
Үүдээр орхиод гар, хөнгөн болно, итгэ
Сүүдэр ноорхойгоор түргэн тодорно гэдэг
Үүлэн цоорхойн нар, өнгө нь хувирах цэцэг
Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу
Хувирах цэцэг
Өө өө, үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу
Бодол дотор минь чи уул нь салаалсан
Гэвч өндөрлөн ургасан
Асуудал ар ардаасаа
Бүрхэж авсаар, үнэт зүйлсээ нураасан
Мушгиралдан чангарсаар
Багалзуурдан ороосон