Эрт урьдын домгууд төрнө
Хүн биеэр хорвоод мэндэлнэ
Бүүдийх тэнгэрт наран мандана
Манант итгэлд бадрах цуутан
Цаг цагтаа эзлэн төрсөн
Зуун зуундаа иргэж буцсан
Эвсэг ардын үндэс мөнхөд
Энэ дэлхийн ивээлд багтъя өө
Энэ дэлхийн ивээлд багтъя өө
(Цуутан! Цуутан! Цуутан!)
Зэээ эээ эээ
(Цуутан! Цуутан! Цуутан!)
Ээээ эээ эээ
Зэээ эээ эээ
(Цуутан! Цуутан! Цуутан!)
Увдист бодлууд хөөрөн ниснэ
Урьд насны мэлмий нээгдэнэ
Зүүд нойр нь зөнтэй мэргэн
Зүдрэх ардын гүүр нь болъё
Энэ л насанд туурвих түүх ээ
Их Монголын нэрийг мандуулж
Алдар нэр минь дэлхийд цуурайт
Алд бие минь амар амгалан
Ээээ эээ эээ
Ээээ эээ эээ
(Цуутан! Цуутан! Цуутан!)
Сонссон энэ аялгуу чинь
Сонор мэлмийтэй бүхэнд
Сэрэх ёстой цаг чинь ирлээ гэж дамжуул
Үхлээр биш үйлийн үрээр чамайг сүрдүүлнэ
Хэлсэн ярьсан үг, үйлдэл, бодол бүртээ
Нүгэл эс бөгөөс буяныг чи хураахаа мэднэ
Хүн биед төрсөн чинь үнэн
Хувь заяаг сонгох чинь үнэн
Үхэл чамайг дуудах нь үнэн
Хэн байсныг чинь тэд дуурсах нь үнэн
Ирэх биш үлдэх өвийг санагтун
Зэээ эээ эээ
Ээээ эээ эээ
(Цуутан! Цуутан! Цуутан!)