Болормаа – Намрын өнгө орлоо ээжээ

Нэг л өглөө уулс цайраад
Намрын хяруу унана ээжээ
Нэг л шөнө үүлс хошуураад
Намираа бороо шаагина

Намрын өнгө орлоо ээжээ
Насыг тань нэмээд одлоо
Нуурын зэгс шаргалтлаа ээжээ
Нулимсаа даалгүй бөхөлзлөө

Нэг л өглөө сэрүү татаад
Нимгэн тэрлэг жиндэнэ ээжээ
Нэг л шөнө навчис шарлаад
Нарны илч холдоно

Намрын өнгө орлоо ээжээ
Насыг тань нэмээд одлоо
Нуурын зэгс шаргалтлаа ээжээ
Нулимсаа даалгүй бөхөлзлөө

Найгах тариа улбартан шаргиад
Намрын түрлэг эхэлнэ ээжээ
Нуурын шувууд дуулалдан холдоод
Нулимсанд цан шингэнээ

Намрын өнгө орлоо ээжээ
Насыг тань нэмээд одлоо
Нуурын зэгс шаргалтлаа ээжээ
Нулимсаа даалгүй бөхөлзлөө

Sign Up for Our Newsletter