Бодож байна би бүхнийг эргэн бодож байна
Санаж байна би сэтгэл дотроо санаж байна
Сонсож байна би сайн мууг ч сонсож байна
Харж байна би хар цагааныг ч харж байна
Мэдэж байна би мөнх бусыг ч мэдэж байна
Үзэж байна би үхэх төрөхийг ч үзэж байна
Амьдарч байна би хорвоод ганцхан л амьдарч байна
Эрж байна би энэ амьдралыг эрж байна
Саран наран ээлжлэх хорвоо
Сайн бүхнийг амлаагүй танд
Хүний амьдрал хайрласан болохоос
Харсан үзсэнийг чинь өгөхгүй танд
Саран наран ээлжлэх хорвоо
Сайн бүхнийг амлаагүй танд
Хүний амьдрал хайрласан болохоос
Харсан үзсэнийг чинь өгөхгүй танд