Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Үнэ цэнэтэй хүн зүүдэнд орно
Нулимсаа нууна юүдэн дарна
Замын ноход тайван цавчих хортой хоёр нүдэнд торно
Зовлонг хүртэл тамшаана, идэхгүй эхлээд амсана
Үг дугараад хэрэггүй би солгой, дараа нь давхар хамсан
Хазайдаг замаасаа
Хүлцэл өчинө хамаасаа
Амь тулахад алга болно миний андуурсан андууд
Шантарвал замд үлд тэд гүнзгий биш мандалд
Тэдний хүсэх зүйл нь хараал идсэн өнгө мөнгө хандалт
Үзэг цаас модон сандалтай шөнө дунд
Шархлуулна тэднийг миний хараал идсэн хүнд үг
Урдаас барих хундаг, тэрийг уухаар маш их сандаг
Хүмүүс байдаг болохоор тоохгүй сархдыг би аньдаг
Ашиглуулчихаад таньдаг
Тэгээд дараа нь судсаа хандаг
Хэзээ сүүлд нь буруугаа бодож бүгд ухаардаг
Цаг нь ирнэ бүх зүйлийг нь үйлийн үр хардаг
Өөрийн хураах зүйлээ бид нар өөрсдөө л бүгд тарьдаг
Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Цагаан цаасан дээр хар бэхээр сийчих гарчиглаагүй шүлгүүд
Амьдрал чамтай ам уралцаж сөрөх авцалдаагүй сэдвүүд
Амьсгал тасрах эцсийн мөч шиг богино, элдвийг бодох бодлууд
Аз шиг ховор жаргалд зовох нь олон энгийн байх зүй тогтлууд
Хүмүүсийн нүүрэнд гуниг
Харуусал дүүрэн өдөр хоног
Өнгөрсөөр өдөр өдрөөр өөр
Асуудал хөглөрсөөр
Худлын өмнө үнэн бөхийж бодлын хязгаар шалагдаг
Харанхуй хүйтэн гудам шиг сэтгэлээ дулаацуулах гэж сархад балгадаг
Би ганцаардана
Чамтай адил инээнэ, уйлна, зовно, жаргана
Давах ёстой давааг туулна, сарвайснаа авч байж ханана
Гарц хаагдана бүр зүүдээ манана
Ганцаардсан үед сүүдрээ л дагна
Сүүлдээ шантарна түүндээ дасна
Бүдрээд босох хүслээ хясна
Амьдрал зааваргүй алдаагаа давтаж магадгүй
Шалдаа буухад харанхуй
Анхаасаа яарахгүй бол даарахгүй
Айдсаа дараад, дайснаа даваад
Ямар байснаа санаад
Бүхнийг орхиод гүй
Кино шиг амьдралын гол дүр зохиолчгүй
Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Үнэн байдалд үхлээс зарим нь бултана
Үзүүртэй үг энгэрт хатгана удаан
Утаан дунд хамаг зүйлээ багтаана
Цугтаа гэсэн найз хүртэл зугтаана
Хагархай аягыг чинь эвлүүлэх цавуу болж үзлээ
Хальсан мөрнийг гэтлэх гүүр болж үзлээ
Хазайсан баганыг тэгшлэх эвүүр болж үзлээ
Харин одоо эрдэм номны тавиур хийж явна аа
Мэлтэлзэх нулимс нь үерлээд нуур болохыг үзлээ
Алдах бүрд чинь амьдаараа чамтай наар болж үзлээ
Цагийн аясаар цөөрч нохой мөөрч байхыг үзлээ
Цагаан тэнгэрийн дүрд албин бөөлж байхыг үзлээ