Lumino – Хайр гэж юу вэ

Хайр гэж юу вэ, хэлээд өг
Хайрыг яаж мэдрэх вэ, мэдрэх вэ
Яг дарс шиг үнэртэй юү
Эсвэл чихэр шиг амттай юу
Зүйрлэмгүй сайхан, гайхам

Хайр чи яг юу юм бэ
Таашгүй мэдрэмж үү
Гэнэт гарч ирээд самууруулдаг мэдрэмж үү
Чамтай бүхнийг төсөөлдөг уран сэтгэмж үү
Амьдралд гарч ирсэн нэг ярвигтай дурсамж уу
Зөвхөн чамд алгуурхан өөрийн эрхгүй татагдана
Бодлоос салахгүй зүүднээс холдохгүй
Биенд жирсхийн хадагдана
Өчигдөр, өнөөдөр, маргааш энэ бүгд давтагдана
Чамтай төстэй бүхэн чамтай андуурам харагдана
Эрээн бараан амьдралд минь гэрэл гийсэнд олзуурхана
Хүнд дурлаад шатаж байхад найз нөхөд тохуурхана
Чиний тухай ярилаа гэж уулзах бүртээ гадуурхана
Чиний төлөө бүхнийг хийе
Боломж олгооч галзуурах нь
Өөрсдийгөө таних гэж хичээнэ
Худалд автахгүй
Өдөр өдрөөр танилцана
Алдаагаа давтахгүй
Чамайг миний эсрэг дүр байгаад би бүр гайхсан
Харцаараа ойлголцох хүртэл хамт байхсан

Хайр гэж юу вэ хэлээд өг
Хайрыг яаж мэдрэх вэ, мэдрэх вэ
Яг дарс шиг үнэртэй юү
Эсвэл чихэр шиг амттай юу
Зүйрлэмгүй сайхан, гайхам

Гэхдээ хайр намайг галзууруулна
Харин би холдохыг хүсэхгүй
Хайр үгүй бол
Би хаачих вэ
Үүрд хамт байгаач
Хайр

Хайр гэж юу вэ тэнэг юм шиг хардалт уу
Орон зайг нь өөрт өгөөд явуулж чадах сэтгэл үү
Гайхаад хэрэггүй зүгээр чи яв
Хязгаар байхгүй сэтгэл надад байгаа болохоор үлдэе
би, яв
Алдаа нь хүртэл аз болон харагдана
Чиний тухай бүх юм сайхан бодлууд толгойд шарагдана
Оч гарахад тосоод авбал, тэр дурлал бараг бүтнэ
Дурлал дуусаад хайр болоход
Бие биенээ бурхан мэт шүтнэ
Хайрын цикл эргэнэ, унана, босно, бүдчинэ
туниж гомдож хайрлаж хардаж явдал эргэнэ гүдчинэ
Дуусна гэдгийг мэдэх ч гэсэн, хүрээд ирнэ
Эргэхэд элсэн цаг энэ харьцаа тэнд дуусна
Нэг хаалга хаагдаж байхад өөр нэг хаалга нээгдэж байдаг
Түүнээс илүүг олоод түрүүчээ
Мартаж өөрөөс жаргал хайдаг
Би ч бай чи ч бай хайр хүртэх эрхтэй
Чиний сонгосон олон зам магад миний төрхтэй

Хайр гэж юу вэ хэлээд өг
Хайрыг яаж мэдрэх вэ, мэдрэх вэ
Яг дарс шиг үнэртэй юү
Эсвэл чихэр шиг амттай юу
Зүйрлэмгүй сайхан, гайхам

Гэхдээ хайр намайг галзууруулна
Харин би холдохыг хүсэхгүй
Хайр үгүй бол
Би хаачих вэ
Үүрд хамт байгаач
Хайр

Sign Up for Our Newsletter