Баяр хөөр гомдол гуниг
Адил тэнцүү хосолсон хорвоод
Өөрийн гэсэн байраа олох гэж
Өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч
Хүн бүхэн өөрийн хүссэн
Амьдралын харгуйг сонгох юм
Учигт тэр уртхан замдаа
Алдаж онох нь ч их юм
Аливаа бүхнийг үзэх юм даа
Хүсэл хяслын хоёр туйлд
Хүний сэтгэл эцэж туйлдлаа ч
Алдаж гишгэдэг цөхрөл гуниг
Онож гишгэдэг баяр баясал минь
Арвин ихээр эргэдэг юм даа
Ай даа хүний амьдрал
Эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм даа
Наран саран ээлжлэн мандаж
Цаг хугацаа улиран улирсаар
Насны хуанли эргэн эргээд
Уудам орчлонг таних тусмаа
Ухааны хэргэм нэмэх юм даа
Ай даа хүний амьдрал
Эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй
Их хүслийн далай юм даа