Бичүү – Олон жилийн дараа

Өөр өөрийн замаараа
Өдөр саруудыг туулсан ч
Хажууд үлдээгүй чамайгаа
Хааяа би дурсан санадаг

Ор мөргүй холдоод
Олон жилийг үдсэн ч
Нэгэнт бүтээгүй учирлаа
Нээрээ би дурсан санадаг

Одоо чи намайг саналгүй
Ор тас мартсан юм болов уу
Олон жилийн дараа аз жаргал хүсмээр байна
Оройтсон энэ ухаарал минь
Доог тохуутай хайрын замаар
Доголон нулимстай алхсан хугацаанд
Чиний дуртай намар чиний дуртай үдшээр
Чин сэтгэл минь ганцаардлаа хайрт минь

Хэн нэгнээ санавал
Хэзээ учраагүй гэж бодъё
Хэтэрхий богинохон жаргалаа
Хэнээс ч би харамлах билээ

Одоо чи намайг саналгүй
Ор тас мартсан юм болов уу
Олон жилийн дараа аз жаргал хүсмээр байна
Оройтсон энэ ухаарал минь
Доог тохуутай хайрын замаар
Доголон нулимстай алхсан хугацаанд
Чиний дуртай намар чиний дуртай үдшээр
Чин сэтгэл минь ганцаардлаа хайрт минь

Sign Up for Our Newsletter