Алтанжаргал, Батцэцэглэн – Аргагүй амраг

Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа ай хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо
Ай даа хөөрхий минь дээ хө
Нууцгай чиг ханилсан бидэн хоёроо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай най
Ай даа хөөрхий минь дээ хө

Далай чиг хөлдөх гээд байна уу даа ай хө
Загас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо
Ай даа хөөрхий минь дээ хө
Далдуур чиг ханилсан бидэн хоёроо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ ай най
Ай даа хөөрхий минь дээ хө

Аюулаа чиг аюулаас чиг айсангүй дээ ай хө
Аашны чинь сайханд арга ч үгүй автлаа даа
Ай даа хөөрхий минь дээ хө
Нүглээ чиг нүглээс чиг айсангүй дээ ай хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй автлаа даа
Ай даа хөөрхий минь дээ хө

Sign Up for Our Newsletter