Хишигбаяр, Дэлгэрмаа – Марал буусан шөнө

Бодол бодлын мөнгөн суваргыг
Ботгон нүдэн чи минь эзэмдсэн
Бурханы гэмээр гэгээхэн цагийн
Болорхон үзэмжийг яаж зурах вэ

Навч навчсын алтан хэлбэрийг
Намар оройн саран тодруулсан
Үлгэрийн юм шиг ганган шөнөөр
Үлэмжийн хайртай чамайгаа үгүйлдэг

Дүрлэн хөөрхөн нүдний чинь дэргэд
Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн
Дурдан шаргал намраар ирсэн
Дуусашгүй хуучрашгүй хайр минь

Сормуус дэвэхийн төгөлдөр чөлөөнөө
Саруул цагийн өнгө нь туяарсан
Домгийн юм шиг энэ л шөнөөр
Дотносох сэтгэлээ яаж барих вэ

Дүрлэн хөөрхөн нүдний чинь дэргэд
Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн
Дурдан шаргал намраар ирсэн
Дуусашгүй хуучрашгүй хайр минь

Sign Up for Our Newsletter