Хаа ч юм бэ уянгалах аялгуу
Хаанаас намайг дуудан эгшиглэнэ вэ
Зүүдэнд ирсэн нутгийн минь дуу юу
Зүрхэнд хоногшсон чиний минь шивнээ юу
Салхиар далласан нутгийн минь үнэр үү
Санааны үзүүрт совин татаа юу даа
Харийн газрын зүсрэх борооноор
Хайртай нутгаа үгүйлээд байх юм аа
Нутаг нутгийг дамжин гүйж очъё би
Нуур далай тэнгисийг гатлан нисч хүрье би
Ээлжлэх дөрвөн улирлын хэдийд байсан ч яах вэ
Эргээд мөдхөн гэртээ би харина
Эргээд мөдхөн гэртээ би харина
Тэнүүн уудам талаа би саналаа
Тэнгэрийн буман оддоо би саналаа
Сэрүүн анхилуун салхиа би саналаа
Сэтгэлд дотно найзуудаа би саналаа
Нутаг нутгийг дамжин гүйж очъё би
Нуур далай тэнгисийг гатлан нисч хүрье би
Ээлжлэх дөрвөн улирлын хэдийд байсан ч яах вэ
Эргээд мөдхөн гэртээ би харина
Эргээд мөдхөн гэртээ би харина