Чулуунбаатар – Хайрыг хайрлахгүй юм бол

Хүний хорвоог яаж туулна даа
Хайрыг мэдрэхгүй юм бол
Хүсэл мөрөөдлөө яаж гүйцнэ дээ
Хайрыг хөглөхгүй юм бол
Ээж ааваа яаж өргөнө дөө
Хайрыг дээдлэхгүй юм бол
Эх орноо яаж хамгаална даа
Хайрыг амсахгүй юм бол

Хайр
Ханийн заяанд хайрыг дээдлээрэй
Хайр
Хамтын хорвоод дуулж яваарай
Хайр
Ханийн заяанд хайрыг дээдлээрэй
Хайр
Хамтын хорвоод дуулж яваарай

Цэцгийн үнэрийг яаж мэдрэнэ дээ
Хайрыг дуулахгүй юм бол
Цээжний гомдлоо яаж тайлна даа
Хайрыг зурахгүй юм бол
Хэнийг дээдэлж яаж амьдарна даа
Хайрыг хүсэхгүй юм бол
Хэцүү хүндийг яаж туулна даа
Хайрыг хайрлахгүй юм бол

Хайр
Ханийн заяанд хайрыг дээдлээрэй
Хайр
Хамтын хорвоод дуулж яваарай
Хайр
Ханийн заяанд хайрыг дээдлээрэй
Хайр
Хамтын хорвоод дуулж яваарай

Sign Up for Our Newsletter