Наран – Над руу ээсэн наран

Санааны цаана холын бүүдгэр тэнгэр
Сайхан ижийгээ бодохоор цэлмэнэ
Байгаа зүгт нь залбирахын цагт
Бодлын совинг хийморь сэрээнэ

Хүйтэн жаварт сэтгэл даарах цагаар
Хайртай аавыгаа бодон дулаацна
Хэлсэн үгийг нь биширч санахын цагт
Хүний дайтай явахын ухаан хайрлана

Ижий шигээ энэрэн хайрлан харахад
Эргэх орчлон насыг минь ивээх тэнгэр
Аав шигээ дээдлэн хүндлэн бодоход
Амьдрал өөрөө над руу инээсэн наран

Өглөөн нарыг халхалсан үүлс
Өөдрөг бүхнийг бодохоор нүүнэ
Мэндэлсэн тавиландаа баярлахын цагт
Миний хувь заяа намайг тэвэрнэ

Sign Up for Our Newsletter