Хоосон хорвоогоос юу авч буцах гээв
Энд хайр бас үзэн ядалт бий
Бодоод сонголтоо хий
Хүний амьдрал
Нар мандсан бол жаргана
Эцгийн нэрийг өргөж явна нэг юм үлгэн салган
Хэрэггүй дуудлага бол салгана
Ахиж алдаж гишгэх вий гэхээс зүрх халгана
Юу байна та нарын бүтээсэн хүн байна
Унаад босоод эргээд харахад ард талд чинь хэн байна
Үзэн ядагчид алга ташиж байна
Ганцаардах үед чам руу тэгээд хэн залгаж байна
Урд нь явахад бүгд гараас атгана
Дотроо бол атаархаж үзэн ядна үхэн хатна
Ах дүүс хүртэл унагаах гэж ардуур хор хутгана
Хамт алхах хүнээ ухаан дутаж буруу сугална
Мэдээж би ч гэсэн эрийн цээж буруу хүнд итгэж
Алдах үе бий цээжээ дэлдэж
Худлаа инээж цуг яваа хүмүүс юунд хүргэнэ гээч
Чиний байх ёстой газар чиний гэр бүл чиний ээж
Хүний амьдрал
Бодсон зүйлээ хийсэн байхад
Хэцүү давааг давсан байхад
Алдсан бол оносон байхад
Хүсдэг мөнгөө олсон байхад
Харанхуй шөнө дуусаж үүр цайхад
Амьсгаа аваад амьдралыг мэдрэх сайхан
Хорвоо хатуужуулсан одоо ийшээ сум нэвтрэхгүй
Чамаас өөр хэн ч чиний дотрыг мэдрэхгүй
Хүнийг уучлахгүй бол дотор эдгэхгүй
Эр хүн байх газраа байхгүй бол жаргал мэдрэхгүй
Хүйтэн хорвоод халуун зунаар хүртэл даарна
Хэдий цөөхөн ч гэсэн хүн шиг хүнтэй таарна
Хангал залуу цээжинд хайрын гал асаж яарна
Харалган ч юм даа хүн жаргалаа сүүлд анзаарна
Хүмүүс нэгнээ бурхан эсвэл чөтгөр болгоно
Тахиж шүтнэ эсвэл хэн ч биш болгож орхино
Төрсөн бол үхнэ энэ ганц л үнэн
Зөв буруу ч яахав хүн шиг л хүн бай дүү минь
Хувь тавилангийн түлхүүрийг
Бурхан гартаа атгадаг гэж бодсон минь
Эндүүрэл байж
Чиний амьсгалах хором бүрийг
Чиний найз, чиний гэр бүл, чиний дайсан
Чамд атаархагчид хянаж байдаг гэдгийг
Би сая л анзаарлаа