Сүүмийн сүүмийх алс тэртээд
Сүргээ хариулж яваа даа
Баян далайн ус шиг
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа
Баян далайн ус шиг
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа
Хунгийн дэвэлт аяар ниссэн
Хулст нуурын эрэг ээ хө
Зогсоо зайгүй бодогдуулсан
Өлгий тэнүүн нутаг аа хө
Жороо халиун морио унадаг
Өвгөн аавын минь нутаг аа хө
Зогсоо зайгүй бодогдуулсан
Өлгий тэнүүн нутаг аа хө
Жороо халиун морио унадаг
Өвгөн аавын минь нутаг аа хө
Хантайширын оройгоор
Харийн шувууд буцлаа хө
Хайртай буурал аавтайгаа
Харьж очоод золгоно доо
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа
Хайртай буурал аавтайгаа
Харьж очоод золгоно доо
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа
Хайртай буурал аавтайгаа
Харьж очоод золгоно доо
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа