Л.Нарангэрэл – Нуган заяаны чимэг

Өндөр дээдсийн ёсыг
Өвлөж дагасан эр хүн
Өнгөтэй явах нь
Нуган заяаны чимэг юм аа
Өнөр олны сэтгэлийг
Өргөж л татсан эр хүн
Хүндтэй буух нь
Нутаг усны ерөөл юм даа

Дэндүү чиг эрхэм дээ
Сүсэг бишрэн дагаад
Дээл нь чиг зохино доо
Сүр жавхлан нэмээд
Дээж сүүгээ өргөнө өө
Сайны туйл чи минь
Дэлгэр тэнүүн явна аа
Сайхан Монгол эр хүн чи минь ээ

Хүлэг сайн морьдын
Буян дагуулсан эр хүн
Хөдөөд дэрвэлзэх нь
Хөх ууслын хүслэн юм аа
Хулан гоо салхийг
Сундалж давхисан эр хүн
Хуртай буух нь
Хүдэнт хангайн таалал юм аа

Дэндүү чиг эрхэм дээ
Сүсэг бишрэн дагаад
Дээл нь чиг зохино доо
Сүр жавхлан нэмээд
Дээж сүүгээ өргөнө өө
Сайны туйл чи минь
Дэлгэр тэнүүн явна аа
Сайхан Монгол эр хүн чи минь ээ

Даваа давааны оройд
Нартай мандсан эр хүн
Монголд төрөх нь
Мөнх тэнгэрийн зарлиг юм аа
Далай уудам орчлонд
Одтой төрсөн эр хүн
Морьтой явах нь
Хөрст газрын бахдал юм аа

Дэндүү чиг эрхэм дээ
Сүсэг бишрэн дагаад
Дээл нь чиг зохино доо
Сүр жавхлан нэмээд
Дээж сүүгээ өргөнө өө
Сайны туйл чи минь
Дэлгэр тэнүүн явна аа
Сайхан Монгол эр хүн чи минь ээ

Sign Up for Our Newsletter