Opozit – Баагиу

Хүмүүстэй ажил ярьж байхдаа
Дэлхийн цаана байгаа чамайг
Бодол минь ажиглаж байх юм
Чи үргэлжид бүжиглэж байх юм
Бид хоёр танилцаад удаагүй
Эдгээр дотно дурсамжуудтай
Танилцаад удаж байна
Этгээд содон ирээдүйтэй
Хагацна гэдгээ мэдсэн болоод ч тэр үү
Харамлана нэг нэгнээ
Хатсан уруулаа хагартал
Хамгийн арын эгнээнд
Юунаас ч эмээлгүйгээр
Хийдгээрээ бид бурхантай адил
Юбка дээр юүдэн би өмсдгөөрөө
Бусадтай адил

Цэцэг шиг хувцаснуудаа тэр баглаж байна
Цэцэрхэж дурлал дээр би ялалт байгуулж байна
Цэл залуу насаа тэр баагиулж байна
Хүн нь өөрөө тийм хөгжим шиг байгалтай
Сэтгэл өвдөхөд ямар эм уудаг юм
Хэдэн төгрөг үрж байж ухаан суудаг юм
Чамайг хүлээж хаан ширээнд суудаг юм
Чамаас бусдаас нь муугаа нуудаг юм

Би хэлсэн, чи миний ээжтэй хамгийн төстэй гэж
Тэр миний энэ амьдралаас түр холддог виз
Түүнд ч би jackpot, миний секс түүнд
Дахиж төрөх мэт болдог гэсэн
Эмээлтэй хазаартай морь цээжинд бас
Миний favorite bitch
Би бол эрт өссөн, төмөр өргөсөн аавын цээж
Би жаахан байсан бол хэлнэ аавдаа
Энэ охиныг авъя гэж
Би хэзээ ч бодохгүй байсан
Тусдаа явъя гэж
Чамайг өдөр бүр санадаг
That’s some fucking heavy shit
Арга чарга байхгүй
Арын хаалга надад байхгүй
Айдгаа ардаа хийсэн ч хоёул
Ахиж таарах найраа байхгүй
Дэлхий гэж бөөрөнхий шороон дээр
Хоёр талд нь амьдарна
Мөөмөө хайсан хүүхэд шиг
Хажуудаа чамайг тэмтэрнэ
Сэтгэл дундарна

Чи бид хоёр хойд өмнөд туйл
Хайр сэтгэл дунд нь
Чамаас би салбал үхсэн ч хамаагүй
Өвдгийг чинь дэрлэж унтана
Чи надаас явсан ч
Нар зүүнээсээ манддагаараа мандана
Гэхдээ би чамайг харахаар том зүрх
Цусаараа зурж чадах мангар

Цэцэг шиг хувцаснуудаа тэр баглаж байна
Цэцэрхэж дурлал дээр би ялалт байгуулж байна
Цэл залуу насаа тэр баагиулж байна
Хүн нь өөрөө тийм хөгжим шиг байгалтай
Сэтгэл өвдөхөд ямар эм уудаг юм
Хэдэн төгрөг үрж байж ухаан суудаг юм
Чамайг хүлээж хаан ширээнд суудаг юм
Чамаас бусдаас нь муугаа нуудаг юм

Sign Up for Our Newsletter