Чиний сэтгэл уул юм аа гэхэд
Чиний минь цаана уул үгүй л юм шиг
Чиний үзэмж ус юм аа гэхэд
Чамаас минь өөр мөрөн үгүй л
Би чамайг хайрласан сан
Чи минь тэнгэрийн эрхэс юм гэхэд
Чиний цаана одод үгүй л юм шиг
Чи минь тэнгисийн эрдэнэ юм гэхэд
Чамаас минь өөр чандмань үгүй л
Амь тавин хайрласан сан
Өдөр нь мандсан нарыг би
Шөнө тэвэрч нойрслоо
Өндрийн живаа оддоос би
Ганц л од буулгалаа
Тэр минь чи
Чи л байлаа
Хайр минь
Чи л байлаа
Хайр байлаа
Чиний инээд аялгуу юм гэхэд
Чамаас өөр эгшиг үгүй л юм шиг
Чиний минь хайр домог юм гэхэд
Чинийхээс өөр туульс үгүй л
Би чамайг хайрласан сан
Өдөр нь мандсан нарыг би
Шөнө тэвэрч нойрслоо
Өндрийн живаа оддоос би
Ганц л од буулгалаа
Тэр минь чи
Чи л байлаа
Хайр минь
Чи л байлаа
Хайр байлаа