Өнөдэлгэр – Зүүдний наран

Өвсний толгой шүүдэр хяруулаад
Өмөг түшиг аавыгаа үгүйлэх юм
Сэтгэлд ургасан зүүдний наранд тань
Сэмхэн даахь минь нялхаараа л явна даа

Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Над дээр асгардаг ч болоосой аав минь

Нялх балчир насанд минь эрхлүүлчихээд
Надтай үүрд байгаач ааваа
Нимгэн тэрлэг жиндэх сэрүүнд нь
Нөмөр дулаан өврийг тань үгүйлэх юм

Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь

Хааяа зүүдэнд аав минь ирчихээд
Хамтдаа байгаа гэж ярих юм
Долоон бурхан одонд тань мөргөөд
Дуундаа таныгаа мөнхөлж явна даа

Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Наддээр асгардаг ч болоосой аав минь

Sign Up for Our Newsletter