Оддын сиймхий зайчлан
Шөнөөр мандсан наран минь дээ
Оройтон ирээд хорогдон дуулсан
Намар оройн уянга минь дээ
Намар оройн уянга минь дээ
Талын шүүдрийг дээжлэн
Сэтгэлээ сүлсэн амраг минь дээ
Хожуухан ургаад өнжин дэлгэрсэн
Хонгор цагийн цэцэг минь дээ
Хонгор цагийн цэцэг минь дээ
Нуур ус шиг аалийн чинь
Нөмөрт нь эрхэлээ хонгор минь
Бодол цуулсан харцнаас чинь
Бороо оров уу амраг минь дээ
Нуур ус шиг аалийн чинь
Нөмөрт нь эрхэлээ хонгор минь
Бодол цуулсан харцнаас чинь
Бороо оров уу амраг минь дээ
Хаврын салхийг зөөллөн
Дэргэдээс гийсэн саран минь дээ
Хүлээлгэн ирээд тогтон жаргасан
Миний л ганцхан заяа минь дээ
Миний л ганцхан заяа минь дээ
Нуур ус шиг аалийн чинь
Нөмөрт нь эрхэлээ хонгор минь
Бодол цуулсан харцнаас чинь
Бороо оров уу амраг минь дээ