Батболд – Аав минь л дутуу орчлон

Зүггүйхэн гэнэн үр чинь амьдралын ээдрээнд бүдрээд
Зүрхэн дотроо уйлан дотроо хайлж сэмрэхдээ
Зүүд зүүдний минь завсраар эргээд буцдаг таниасаа
Зөөлөн хатуутай орчлонгийн учрыг асуумаар болох юм аа

Алдрайхан хонгор үр чинь таныхаа мөрөөр замнаад
Амьтны үрсийн сэтгэлд жаргалын цэцэгс тарихдаа
Хөндүүрхэн зүрхний хойморт гэрэлтэж явдаг таньдаа
Хөөр баяраа дуулган үнсүүлж тайтгармаар санагдах юм аа

Аньсганд хурсан нулимсаа арчуулмаар байна
Аргагүй үнэн үгсийг тань сонсмоор байна
Ажиггүй хорвоогийн энгэрээс зүүгдэж уйллаа чиг
Амьдралын учрыг ухааран сэргэж дууллаа үр чинь
Ааваа

Алагхан эрээн замбуулинг өөрийнхөө хэрээр таниад
Амьтны үрсийг дундаа бүтэн мөртэй алхахдаа
Адислал бүхнээ үлдээгээд холоо явсан таныхаа
Алдар нэрийг нь мөнхлөн гэрэлтэж амьдармаар санагдах юм аа

Аньсганд хурсан нулимсаа арчуулмаар байна
Аргагүй үнэн үгсийг тань сонсмоор байна
Ажиггүй хорвоогийн энгэрээс зүүгдэж уйллаа чиг
Амьдралын учрыг ухааран сэргэж дууллаа үр чинь
Ааваа

Sign Up for Our Newsletter