Jossey – Үзэсгэлэн

Дурлачихлаа асуулгүйгээр чамдаа
Дуртай зүйлээ хийх гэнэ хайхрамжгүй нь байхаа
Хэний ч хийгээгүй үйлдэл анхаарал татсан
Хэн ч юу гэх падлийгүй хонгор минь санаа амар
Би чамаас өөр ч
Чи надаас өөр ч гэсэн
Бид яагаад ч юм
Адилхан байх тэр мэдрэмж
Хэтэрхий хөдөлгөх сэтгэлийн хэлхээ
Хоёр гарт минь тэмтрэгдэх зүрхний чанга лугших чимээ

Дэлхий чамд дурлан
Биднийг учруулсан
Хүмүүс ямар байхаа
Харуулахаа харуулсан
Гэрэлтэх тод гэрэл
Чи надаас хайсан ч
Кармандаа байсан чийдэнгээ
Би сая л анзаарсан
Чи бол гэрэл гэгээ
Миний үзэсгэлэн
Чамгүйгээр үхэх нь мэдээж
Олон бимольтой эгшиг
Чи бол гайхамшиг
Би бүр гайхахшиг
Хамгийн том гай гамшиг
Чихээрээ хайр түүж байна
Чихээрээ хайр түүх шиг
Чи минь
Үз Исгэлэн
Чи минь Исгэлэн

Мартагдахгүйгээр мартагдах гээд байх шиг
Чи намайг ганц л үгээр сэрээчихсэн
Үлгэрийн тансаг үлэмжийн энэ мэдрэмж
Өчигдөр намайг аваад явчихсан энэ дэлхийгээс
Би уусаад байна аа
Тэр надтай байгаа
Энэ бүгд саяхан мэт
Шөнөөр сэрээдэг
Ус хөлдөж байна
Үгс холдож байна
Чи бол гэрэл гэгээ
Миний үзэсгэлэн

Чамгүйгээр үхэх нь мэдээж
Олон бимольтой эгшиг
Чи бол гайхамшиг
Би бүр гайхахшиг
Хамгийн том гай гамшиг
Чихээрээ хайр түүж байна
Чихээрээ хайр түүх шиг
Чи минь Исгэлэн

Sign Up for Our Newsletter